- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 5
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, 5.1.6, 5.1.7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.3, 6.4, 7.3 дахь хэсэг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13.8 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.2 дахь хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 9.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам"-ын 2.1.3 дахь заалтын "хилийн боомт дахь" гэсний дараа "гаалийн байгууллага, эсхүл" гэж, 5.1 дэх заалтын "тус бүрт" гэсний дараа "гаалийн болон" гэж, "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар тогтоолын 4 дэх заалтын "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)," гэсний дараа "Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)," гэж тус тус нэмсүгэй.
2. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм"-ийн 2 дахь хэсгийн 2.20.9 дэх дэд заалт, "Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам"-ын 6.1 дэх заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
1/ "2.20.9.Энэ журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан байж болзошгүй эрсдэлтэй мэдээллийг татварын байгууллагад хүргүүлж хамтран хяналт тавьж ажиллах;"
2/ "6.1.Гэрчилгээг баталгаажуулах эрх бүхий этгээдийг нэр, гарын үсэг, тэмдгийн баталгааг гаалийн байгууллага батламжилж, холбогдох этгээдэд хүргүүлнэ."
3. “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “хилийн хяналтын байгууллагын даргыг шууд, хяналтыг” гэснийг “хяналтыг” гэж, “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2 дахь заалтын “Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т” гэснийг “Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т” гэж, “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 1.2 дахь заалтын “улсын мэргэжлийн хяналтын байгууллага, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчдын” гэснийг “гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчдын” гэж, 2.2 дахь заалтын “хяналтад шилжүүлнэ.” гэснийг “хяналтыг үргэлжлүүлнэ.” гэж, 3.2 дахь заалтын “мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч нь экспортын гэрчилгээг баталгаажуулан гаалийн хяналтад шилжүүлнэ.” гэснийг “улсын байцаагч гаалийн хяналтыг үргэлжлүүлнэ.” гэж, 5.2 дахь заалтын “зөвшөөрч гаалийн хяналтад шилжүүлнэ.” гэснийг “зөвшөөрнө.” гэж, 7.7 дахь заалтын “Улсын мэргэжлийн хяналтын газарт” гэснийг “Гаалийн ерөнхий газарт” гэж, “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-ын Нийтлэг үндэслэл хэсэг, 2.1, 2.2, 2.3, 2.4, 4.1, 5.2 дахь заалтын “мэргэжлийн хяналтын” гэснийг “гаалийн” гэж, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тогтоолын 3 дахь заалтын “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар нарт” гэснийг “Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт) нарт” гэж, “Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Д.Гүньбазар)-т” гэснийг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус” гэж, “Шалгуур, үзүүлэлт батлах тухай” Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 3 дахь заалтын “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга (Д.Батмөнх)-д” гэснийг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус” гэж тус тус өөрчилсүгэй.
4. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм"-ийн 1 дэх хэсгийн 2, 9, 10, 16 дахь заалтын "орон нутгийн" гэсний дараахь "болон хилийн" гэснийг, "Хяналтын итгэмжлэгдсэн лабораториудыг нэгтгэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээ"-ний "Хилийн боомт Цагааннуур (II), Боршоо (I), Ярант (I), Арцсуурь (I), Бургастай (I), Алтанбулаг (III), Замын-Үүд (III), Гашуунсухайт (II)" гэснийг тус тус хассугай.
5. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
