- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМАГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 04
Зуунмод
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.8 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтад заасан хувь хэмжээгээр тогтоосугай.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хувиар ногдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга /Д.Мөнхбаатар/-д даалгасугай.
3.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Ч.Жавзанпагма/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАЦ.ЖАМБАЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
