- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮРГЭН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

УВС АЙМАГ ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 05/10
Хавцал
БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтуудыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг Сумын "Бэлчээр ашиглах журам"-г шинэчлэн хавсралтаар баталсугай.
Хоёр. Батлагдсан журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасны дагуу хянуулан бүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг Засаг дарга /О.Элбэгзаяа/-д даалгасугай.
Гурав.Журам батлагдсантай холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Дөрөв. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Г.Ариунболд/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТӨГСБАЯР

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 04/15
Цомог
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малчид, мал бүхий иргэдийн нэг малын тоо толгойд ногдуулах жилийн албан татварын хувь хэмжээг тэмээ-0, адуу-300 (гурван зуу), үхэр-300 (гурван зуу), хонь-100 (нэг зуу), ямаа-100 (нэг зуу) төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05/10 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Батлагдсан тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгүүлэн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч (И.Уугантуяа)-д даалгасугай.
4.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА Э.СҮХБААТАР
Текст томруулах
A
A
A
