A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 05/10

Хавцал

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтуудыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг Сумын "Бэлчээр ашиглах журам"-г шинэчлэн хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасны дагуу хянуулан бүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг Засаг дарга /О.Элбэгзаяа/-д даалгасугай.

Гурав.Журам батлагдсантай холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Г.Ариунболд/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ТӨГСБАЯР