A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "хөтөлбөрийг" гэснийг "төлөвлөгөөг" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "хөтөлбөрийг Засгийн газар" гэснийг "төлөвлөгөөг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "хөтөлбөр" гэснийг "төлөвлөгөө" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР