A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн А/807, А/216 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ  ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ

    

Өвчний нэр, үе шат

Өвчний олон улсын код

 

Эмчлэн эрүүлжүүлж, нөхөн сэргээх хугацаа

1. ХАЛДВАРТ ӨВЧИН

1.1

Сүрьеэгийн мэнэн хүнд хэлбэр (өөртөө үйлчлэх чадваргүй)

А17.0

 

24 сар

 

1.2

Нурууны ясны болон тулгуур эрхтэний сүрьеэгийн улмаас мэс засал хийлгэсний дараах хүндрэлийн үе

А18.01

А18.03

Мэс засал хийлгэснээс хойш 06-12 сар  хүртэл

1.3

Сүрьеэгийн улмаас эрхтэн тогтолцооны талаас дахин сэргэхгүй өөрчлөлтөд орсон (менингит, яс, үе мөчний сүрьеэ, уушгиний сүрьеэгийн хүндрэлийн улмаас мэс засал хийх заалтгүй, амьсгал зүрх судасны архаг дутмагшилтай) тохиолдол

А17.0

А18.0

А19.8

А15.0-8

24 сар

1.4

ХДХВ/ДОХ-ын халдварын дагалдах халдварын бүхий л эд эрхтэн системийг хамарсан хүндрэлийн үе

В20.0

В20.2

В20.6-7

В21.0-8

В22.0-2

24 сар

1.5

Бруцеллёз өвчний ээнэгшил бүрэн алдсан (өөртөө үйлчлэх чадваргүй)

А23

Хугацаагүй

1.6

Хачигт энцефалитын эрхтэн, тогтолцооны саажилтын хүнд хэлбэр, тэнэгрэл

А84

Хугацаагүй

2. СЭТГЭЦИЙН БОЛОН ЗАН ҮЙЛИЙН  ЭМГЭГ

2.1

Альцгеймер өвчний болон өтлөлтийн тэнэгрэл, Судасны гаралтай өвчний тэнэгрэл, Пикийн, Хантингтон өвчний тэнэгрэл, Халдварын шалтгаант, Тархины гэмтлийн шалтгаант, Эпилепсийн үеийн тэнэгрэл өвчний хэсэгчилсэн тэнэгрэлд орж өөртөө үйлчлэх чадваргүй бусдын асрамж зайлшгүй шаардлагатай үе

F00

F01

F02

F02.2

F02.8

24 сар

2.2

Альцгеймер өвчний болон өтлөлтийн  тэнэгрэл, Судасны гаралтай өвчний тэнэгрэл, Пикийн, Хантингтон өвчний тэнэгрэл, Халдварын шалтгаант, Тархины гэмтлийн шалтгаант, Эпилепсийн үеийн тэнэгрэл өвчний бүрэн тэнэгрэлд орж өөртөө үйлчлэх чадваргүй бусдын байнгын асрамж зайлшгүй шаардлагатай үе

F00

F01

F02

F02.2

F02.8

Хугацаагүй

2.3

Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг зан төрхийн гүнзгий өөрчлөлттэй, ухамсарт ухаан бүрийтэн балартал, солиорол бүхий уналт таталттай, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол

F 07.8

24 сар

2.4

Шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн, хүүхдэрхэх, катaтоник, үл ялгагдах, шизофренийн дараах сэтгэл гутрал, үлдэц шизофрени, энгийн хэлбэрүүд, бусад шизофренийн солиорол (хий үзэгдэл, дэмийрэл, паранойд,  Кандинский-Клеромбо, гебефрени, кататони, сэтгэл гутрал, парафрени)ын шинжүүд  бүдэг буюу үлдэц хэлбэрээр тогтвортой негатив шинжүүдийн суурин дээр илэрч, засрал сайжралд ордоггүй бол, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол

F20.0, F20.1, F20.2, F20.3, F20.4, F20.5, F20.6, F20.8, F21, F22

36 сар

2.5

 

Шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн, хүүхдэрхэх, катaтоник, үл ялгагдах, шизофренийн дараах сэтгэл гутрал, үлдэц шизофрени, энгийн хэлбэрүүд, бусад шизофренийн солиорол (хий үзэгдэл, дэмийрэл, паранойд,  Кандинский-Клеромбо, гебефрени, кататони, сэтгэл гутрал, парафрени) өвчний төгсгөлийн үе буюу шизофренийн негатив, позитив шинжийн аль аль нь арилахгүйгээр илэрч, бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, байнгын  асрамж шаардлагатай бол

F20.0, F20.1, F20.2, F20.3, F20.4, F20.5, F20.6, F20.8, F21, F22

 

Хугацаагүй

2.6

Шизоаффектив эмгэгийн солиорол (сэтгэл цочирдол, хий үзэгдэл, дэмийрэл, кататоник) бүхий сэтгэл хөөрөх, гутрах, холимог шинжүүд ээлжлэн тасралтгүй илэрч бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол

F25.0

F25.1

F25.2

 

24 сар

2.7

Оюуны хүндэвтэр хомсдол (IQ 35-49) (Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 6-9 насны хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй)

F71

36 сар

2.8

Оюуны хүнд хомсдол  (IQ 20-34) (Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3-6 насны хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй) бусдын хараа хяналт, байнгын гардан асаргаа  асрамж шаардлагатай бол

F72

Хугацаагүй

2.9

Оюуны гүнзгий хомсдол  (IQ 20 хүртэл) (Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3 наснаас бага хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй), байнгын асаргаа шаардлагатай үе

F73

Хугацаагүй

2.10

Аутизмын хүрээний эмгэгүүд нийгмийн харилцаанд оролцох чадвар сул, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол

F84.0

F84.2

F84.5

36 сар

3. ДОТРЫН ӨВЧНҮҮД

3.1

Зүрхний архаг  дутагдал.

а/ (атеросклероз, зүрхний шигдээс, кардиомиопати, артерийн гипертензи, хэрэх, зүрхний төрөлхийн ба бусад олдмол эмгэг хамаарна)

б/ ЗАД-ын "D" шат, ЦЭД IV, Систолын дутагдал, ачаалал даах чадвар буурсан үед

I50

I70

I25

I10

Q20

36 сар

3.2

Уушигны артерийн анхдагч, хоёрдогч даралт ихсэлт СPASP≥60 мм МУБ

I27.0

36 сар

3.3

Ревматоид артрит.

Өндөр идэвхжилтэй, хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг эсвэл түгмэлээр эрхтэн тогтолцоог гэмтээсэн ба үйл  ажиллагааны  дутагдал илэрсэн, өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй үед

M05

36 сар

 

3.4

Амьсгалын эрхтэний гаж хөгжил, дутуу хөгжил, нуруу цээжний хэнхэрцгийн деформаци, фиброторакс

Амьсгалын  дутагдлын III зэрэг, ЗАД-ын "D" үе шат Спирографи: VC≤50%, MLV50%, FEV1/  VC≤40%, ЭхоКГ: баруун ховдлын агших чадвар буурч уушгины гемодинамик алдагдах үе

Q33

Q67

J94.1

36 сар

3.5

Амьсгалын архаг дутагдал.

а/.Уушигны завсрын эдийн эмгэгүүдийн улмаас үүссэн фиброз, хөндий

б/. Уушгины фиброз: зөгийн үүрийн шинж,  амьсгалын архаг дутагдал III зэрэг, ЗАД-ын "D" үе шат

J84.9

36 сар

 

3.6

Гуурсан хоолой тэлэгдэх өвчин.

Амьсгалын дутагдлын III зэрэг, уушгины цус алдалтын улмаас цус багадалтын III зэрэг,  бөөрний амилоидозын улмаас бөөрний  дутагдалын III зэрэг, тураалын III зэрэг, ЗАД-ын "С" "D" үе шатын аль нэг илэрсэн 

J47

36 сар

3.7

Гуурсан хоолойн багтраа.

Амьсгалын дутагдлын III зэрэг, уушгины цус алдалтын улмаас цус багадалтын III зэрэг,  бөөрний амилоидозын улмаас бөөрний  дутагдалын III зэрэг, тураалын III зэрэг, ЗАД-ын "С" "D" үе шатын аль нэг илэрсэн

J45

36 сар

3.8

Уушигны архаг бөглөрөлт өвчин.

Амьсгалын дутагдал III зэрэг, ЗАД-ын "D" үе шат, өөртөө үйлчлэх чадвар алдалт III зэрэг,  Спирографи: FEV1≤ 30%, FEV1/ F VC≤0.7, ЭхоКГ: баруун ховдлын агших чадвар буурч уушгины гемодинамик алдагдах

J44

36 сар

3.9

Бөөрний дутагдал.

Бөөрний архаг дутагдал II б, III үе (сийвэнгийн креатинин 600 мкмоль/ ба түүнээс дээш (өөртөө үйлчлэх чадваргүй тохиолдолд)

N18

36 сар

3.10

Чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлтэй, том ба жижиг судасны хүндрэлийн улмаас (Хараа бүрэн алдагдсан, гемодиализад ордог эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, Шаркогийн хөл үүссэн) эрхтэн тогтолцооны архаг дутагдалтай

E11

36 сар

 

3.11

 

Нурууны эмгэгүүд (дорсопати, нуруу гулсах, спондилопоти).

Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг эсвэл дотор эрхтэний үйл ажиллагааны алдагдалтай үе

M54

 

36 сар

3.12

Ясны бүтцийн эмгэгүүд (Хүнд хэлбэрийн ясны сийрэгжилт, яс зөөлрөлт)

M80-M82

36 сар

3.13

Улаан хоолойн сорвижилт нарийсал, ахалази ээнэгшил алдагдсан үе

K22

36 сар

3.14

Элэгний хатуурал, декомпенсацтай (Чайльд- Пьюгийн "С" зэрэг)

К74

36 сар

3.15

Нарийн бүдүүн гэдэсний эмгэг.

а/ Кроны өвчний хүнд хэлбэр

б/ Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хүнд хэлбэрийн үе

K50

 

36 сар

3.16

Насны доройтол (80-аас дээш насанд хавсарсан эмгэгтэй үе)

R54

36 сар

4. ЦУСНЫ ӨВЧИН

4.1

Цусны хурц лейкеми  төгсгөлийн шат

C91

C92

Хугацаагүй

4.2

Цусны архаг лейкеми төгсгөлийн шат

С91.1

С92.1

Хугацаагүй

4.3

Лимфома, миеломын хүнд хэлбэр,  төгсгөлийн шат

С90

С83

С81

Хугацаагүй

4.4

Миелодисплази хам шинж , хүнд хэлбэр

D46

24 сар

4.5

Цус төлжилгүйдлийн цус багадалт, төгсгөлийн шат 

D61

24 сар

4.6.

Гемофили-Төрөлхийн цус бүлэгнэлтийн алдагдалт эмгэг, Вильбрандийн өвчин

D366

24 сар

5. МЭДРЭЛИЙН ӨВЧНҮҮД

5.1

Тархины харвалтын (инсульт) уршиг үлдэц байдал, судасны мэс заслын урхаг.

(Нэг, хоёр талын хөшүүн саажил, хэл яриа, дуу хоолой, залгихуйн өөрчлөлт, танин мэдэхүйн бууралт, тэнэгрэл, эпилепсийн уналт таталтууд)

I69

36 сар

5.2

Нугасны харвалтын (миелоишеми, гематомиели) үлдэц байдал.

Хөдөлгөөн-мэдрэхүйн дөрвөлсөн, хос саажил, аарцгийн эрхтний хямрал

G99.4

36 сар

 

5.3

Тархины бүрхэвч, тархины эдийн үрэвслийн урхаг үлдэц (менингит, энцефалит, менингоэнцефалит).

Тархи усжилт, тэнцвэргүйдэл, тэнэгрэл, шээс задгайрал, эпилепсийн таталтууд зан төрхийн эмгэг бүхий

G03-G04

36 сар

5.4

Нугасны үрэвсэл (миелит), мэнэнт-нугасны үрэвсэл (менингомиелит), нугасны саа, урхаг үлдэц.

а/ Доод мөчний хүнд зэргийн хөдөлгөөн-мэдрэхүйн хос саажил, аарцгийн эрхтэний хямрал

б/ Дөрвөл саажил, аарцгийн эрхтэний хямрал

G04

Хугацаагүй

5.5

Тархмал хатуурал, түүнтэй төст эмгэг (Хараа, хэл ярианы өөрчлөлт, хавсарсан саажил, тэнцвэрийн өөрчлөлт, аарцгийн эрхтэний  хямрал)

G35

Хугацаагүй

5.6

Тархи нугасны тархмал үрэвслийн (энцефаломиелит) урхаг.

(Залгиур хоолойн саажил, мөчдийн дөрвөлсөн хөдөлгөөн-мэдрэхүйн саажил, татангир, аарцгийн эрхтний хямрал)

G04.9

Хугацаагүй

5.7

Булчин даамжрах сөнөрөл (миодистрофи, миотони)

(Хөдөлгөөн үлэмж хязгаарлагдаж, булчин хатангиртсан, татангир, явж чадахгүй, суугаа байрлалтай)

G71

Хугацаагүй

5.8

Нугас-булчин хатангирал-спинал амиотрофи, мэдрэл-булчин хатангирал-неврал амиотрофи (Хөдөлгөөн үлэмж хязгаарлагдаж, булчин хатангиртсан, татангир)

G10

G13

Хугацаагүй

5.9

Хатангиралт хатуурал.

(Тагнай, залгиур хоолойн саа, мөчдийн хатангирт саажил)

G12-2

36 сар

5.10

Булчин сулрал (миастени). Булчингийн тархмал сулрал, булчин сулрах криз

G70

36 сар

5.11

Паркинсоны өвчин, паркинсонизм

(Даамжирч, хөдөлгөөн үлэмж хомсдсон)

G20

36 сар

5.12

Эмгэг хөдөлгөөнтөл (гиперкинез)

(Толгой, хүзүү, гар, хөлийн эмгэг хөдөлгөөнт гаж байрлал)

R25.8

36 сар

5.13

Нугас бага тархи, бага тархины тэнцвэргүйдэл (спиноцеребрал, церебрал атакси)

(Тэнцвэр, хэл ярианы өөрчлөлт гүнзгий)

G31

 

36 сар

 

 

5.14

Тархи, нугасны гэмтлийн дараах урхаг байдал.

(Тархи, нугасны мэс заслын дараах урхаг эмгэг, тархины мэдрүүл ба мөчдийн саа, саажил, тэнцвэрийн өөрчлөлт, аарцгийн эрхтэний хямрал)

G81

36 сар

5.15

Тархи, нугасны хавдрын мэс заслын дараах үлдэц байдал

(Гүнзгий голомтот өөрчлөлт, саа,  уналт  таталт)

G41

24 сар

5.16

Олон мэдрүүлийн саа (полиневропоти)

(Дөрвөн мөчний гүнзгий саа)

G82.5

24 сар

5.17

Үлдэц бүхий органик тархи, тархи, нугасны гаж хөгжил, гидроцефали, нугас хөндийтөл (сирингомиели) Арнольд-Киарын гажиг, эвэрхий

(Танин мэдэхүй, оюуны хомсдол, мөчний саажил, хатангирал, мэдрэхүйн өөрчлөлт, тагнай,  залгиурын саа, шээс задгайрах)

Q70

36 сар

6. НҮДНИЙ ӨВЧИН

6.1

Зохих эмчилгээ хийлгэсний дараа хамгийн сайн харж байгаа нүдний харааны чадал 0,05 (3/60)-аас бага эсвэл харааны талбайн алдагдал 10 градусаас дотогш харахад хүргэж байгаа нүдний бүх төрлийн эмгэг, гэмтэл, хавдар зэрэг

 

Н54

 

Хугацаагүй

7. ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН ӨВЧИН

7.1

Дунд чихний идээт хүндрэл, тархины буглаа, мэнэн

H70

 

Мэс засал хийгдсэнээс хойш 12 сар хүртэл

7.2

Хамрын төрөлхийн гажиг (Гадна хамаргүй хоан битүү гэх мэт, хамрын төрөлхийн гаж хөгжил)

Q31

Q30

Мэс засал хийгдэж дууссанаас хойш 12 сар хүртэл

7.3

Төвөнхийн олон дахилттай папиломатоз

J38.7

36 сар

8. ХОРТ ХАВДАР

8.1

Бүх төрлийн хорт хавдрын төгсгөлийн буюу III-IV үе шат

C00-C97

Хугацаагүй

8.2

Хавдрын улмаас мөч, мэдэрхүйн болон хэл ярианы эрхтэн тайрах мэс заслын дараах байдал

36 сар

8.3

Хорт хавдрын өвөрмөц эмчилгээний дараах амин чухал эрхтний үйл ажиллагааны дутагдлаар илрэх хүндрэлүүд

36 сар

8.4

Хорт хавдрын эмчилгээний дараа амьсгалын (трахеостоми), хоол боловсруулах замын (колостоми, ентэростоми, гастростоми) болон шээс дамжуулах замын (нефростоми, цистостоми) цоргууд тавигдсан

36 сар

9. ГЭМТЭЛ,  СОГОГИЙН ӨВЧИН

9.1

Фиброзный дисплазий- Ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр дээд доод мөчийг хамарсан үе

M85

36 сар

9.2

Нугасны хүнд хэлбэрийн гэмтэлтэй холголт, цооролт үүссэн зөөлөн эдийн их хэмжээний дутмагшилтай

S14

36 сар

9.3

Гэмтлийн дараах доод мөчний саажилт

G83.1

36 сар

9.4

Гэмтлийн дараах дөрвөн мөчний саажилт

G82

36 сар

9.5

Тархины хүнд хэлбэрийн гэмтэл

S00

36 сар

9.6

Хоёр гар аль нэг түвшинд мухар

S68

Хугацаагүй

9.7

Хоёр шилбэ аль нэг түвшинд мухар

S88

Хугацаагүй

9.8

Хоёр гуя аль нэг түвшинд мухар

S78

Хугацаагүй

9.9

Хоёр түнхний үеэр тайрагдсан

S78

Хугацаагүй

 

 

 

9.10

Аарцгийн хөндийн эрхтэний гэмтэлтэй хавсарсан нийлмэл хугарлууд

S70-S72

36 сар

9.11

Дунд чөмөгний хүзүү болон гандан хэсгийн хуурамч үе үүсч ясны тэжээл, гишгэх үйл ажиллагаа алдагдсан болон бусад эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдалтай хавсарсан (геронтологийн үнэлгээний хүнд, хүндэвтэр хэлбэр)

S72.0

36 сар

 9.12

Түнхний үеийн төрөлхийн дутмаг хөгжил болон мултралыг мэргэжлийн эмчийн хяналтад тасралтгүй үе шаттайгаар эмчлүүлж байгаа тохиолдолд

Q65

24 сар

9.13

Түлэгдлийн III зэргээс дээш, биеийн гадаргуугийн 50 хувиас дээш талбай бүхий шархтай 2 ба түүнээс дээш том үений татагдаж наалдсан сорви бүхий үений өөрчлөлттэй

T20-T32

36 сар

 

Тайлбар:

 

"... сар хүртэл" гэснийг зөвхөн нэг удаа тухайн хугацаагаар тогтоох бөгөөд дахин сунгахгүй.

 

"...сар" гэснийг заасан дээрх хугацаагаар сунгаж, тухайн хугацааг дуусмагц өвчний явц, хүндрэлийг харгалзан үргэлжлүүлэн заасан хугацаагаар сунгах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

 

 

-----------oOo------------