A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 0-16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 28-ны

өдрийн А/807, А/216 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 0-16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН

ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Өвчний нэр, үе шат

Өвчний олон улсын код. (Өвчний олон улсын ангилал ICD-10-ын дагуу)

Эмчлэн эрүүлжүүлж, нөхөн сэргээх хугацаа

Өвчний заалт. Шалгуур үзүүлэлт

1. Бөөрний мэс заслын өвчин

1.1

Төрөлхийн давсагны өмнөд ханагүй

Q64.0

16 нас хүртэл  

Давсаг, тулгуур эрхтэний болон бусад эрхтэний эмгэг хавсарсан тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

1.2

Шээдэг сүвийг нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ үр дүнгүй бөөрний дутагдал (олон дахисан шээдэг сүвний нарийсал, гипосади)

N99.0

16 нас хүртэл  

Олон үе шаттай хагалгаа хийгдэж дуусаагүй, гэмтлийн улмаас аарцаг яс хугарсан, шээдэг сүв тасарсан тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.  

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

1.3

Бөөр, шээс дамжуулах замын сөөргөө

N13.0

Мэс заслын дараа 12-24 сар хүртэл

2 бөөр болон давсганд гуурстай байх хугацаанд байнгын асаргаа шаардлагатай.  

1.4

Давсагны саажилттай, нефростоми ба цистостомийн гуурстай

N31.0

16 нас хүртэл  

Хэвлийн өмнөд ханыг цоолж давсганд байнгын гуурстай байдаг ба давсагны мэдрэлийн гаж хөгжил, мэдрэлийн хатангаршил эмчлэгдэх хугацаа тодорхойгүй үед байнгын асаргаа шаардлагатай.  

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

2. Бөөр, шээс дамжуулах замын өвчин

2.1

Бөөрний дутмагшил, төгсгөлийн шат

N18.0

16 нас хүртэл  

Бөөрний өвчний эцсийн IV, V шатанд бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай тул бөөр шилжүүлэн суулгатал байнгын асаргаа шаардагдана. Бөөрний үйл ажиллагаа эргэшгүйгээр алдагдсан, гемодиализ эмчилгээ хийгдэж байх үед байнгын асаргаа шаардлагатай.   

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

2.2

Бөөрний архаг дутмагшил, тодорхойгүй

N18.9

16 нас хүртэл  

Төрөлхийн бөөр, шээсний замын гажиг дээр үүссэн бөөрний архаг дутмагшилтай, гемодиализ эмчилгээ хийгдэж байх үед байнгын асаргаа шаардлагатай.   

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

2.3

Бөөрний сувганцрын үйл ажиллагааны алдагдлаас үүссэн эмгэг

N25.9

12-36 сар

Гемодиализ эмчилгээ хийгдэж байх үед байнгын асаргаа шаардлагатай.   

2.4

Нефротик хамшинж

N04

12-36 сар хүртэл

Төрөлх нефрозын хамшинж олон дахилттай, дааврын хамааралтай, дааварт тэсвэртэй болсон тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.   

3. Мэс заслын өвчин

3.1

Уушгины архаг идээт үрэвсэл

J41

Мэс заслын дараа 12 сар хүртэл

Мэс заслын аргаар шийдэгдээгүй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж, заасан хугацааны хүрээнд байнгын асаргаа шаардлагатай хугацааг сунгаж болно.

3.2

Цөсний сувгийн төрөлхийн битүүрэл

K83.1

Мэс заслын дараа 12-36 сар хүртэл

3.3

Үүдэн венийн даралт ихсэх хамшинж

K74.6

Мэс заслын дараа 12-36 сар хүртэл

3.4

Ясны архаг идээт үрэвсэл

M86.2

Мэс заслын дараа 6 сар хүртэл

3.5

Нарийн бүдүүн гэдэсний цорго гаргасан

K63.1

Мэс заслын дараа 12 сар хүртэл

3.6

Хошного шулуун гэдэсний гаж хөгжил

Q42.2

Мэс заслын дараа 12 сар хүртэл

3.7

Улаан хоолойн химийн түлэгдэл

T26.1

Мэс заслын дараа 12-24 сар хүртэл

3.8

Улаан хоолойн битүүрэл

Q39

Пластик мэс заслын дараа 12-24 сар хүртэл

3.9

Элэг цөсний хагалгааны дараах байдал

K91

Мэс заслын дараа 12 сар

3.10

Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл

K65.0

Мэс заслын дараа 6 сар хүртэл

3.11

Бөөрний өмөн хагалгааны дараах байдалтай /Вильямсийн хавдар/

C64.0

12-36 сар

3.12

Ил давсаг

Q64.1

12-36 сар

3.13

Улаан хоолойн төрөлхийн нарийсал нөхөн сэргээх эмчилгээнд үр дүнгүй (тураал)

K22

Мэс заслын дараа 12-24 сар хүртэл

Хооллох боломжгүй, байнга гуурсаар шингэн зүйлээр хооллож байгаа бол байнгын асаргаа шаардлагатай.  

Зүрх судас, хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагааны алдагдалд орсон үед мөн байнгын асаргаа шаардлагатай бөгөөд хугацааг сунгаж болно.

3.14

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах суулгацын үйл ажиллагааны алдагдсан (элэг, бөөр, зүрх, нойр булчирхай, чөмөг шилжүүлэн суулгасан)

T86

16 нас хүртэл  

Суулгац эрхтэн үндсэн өвчинд өртөх, ондооших, дархлаа дарангуйлах эмчилгээний гаж нөлөө гэх мэт шалтгаанаар суулгасан эрхтний үйл ажиллагаа алдагдсан бол байнгын асаргаа шаардлагатай.  

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

3.15

Эмийн болон хими (хавдрын) эмчилгээний дараах элэгний архаг үрэвслүүд

К74.4

12-36 сар

Зөвхөн элэгний хатуурал (цирроз) үүссэн үед байнгын асаргаа шаардлагатай.  

3.16

Нарийн бүдүүн гэдэсний  цоорхой

К63.1-К63.2

Мэс заслын дараа 12 сар хүртэл

Амин чухал эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдалд орсон тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай. Мөн энэ үед байнгын асаргаа шаардлагатай хугацаа сунгаж болно. 

4. Нүдний өвчин

4.1

0-16 насны хүүхдүүдэд зохих эмчилгээ хийлгэсний хамгийн сайн харж байгаа нүдний харааны чадал 0,05 (3/60)-аас бага эсвэл харааны талбайн алдагдал 10°-аас дотогш харахад хүргэж байгаа нүдний бүх төрлийн өвчин эмгэг, гэмтэл, хавдар зэргийг хамруулан оруулах

12-24 сар

Ямар ч шалтгааны улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор хараагүй гэсэн ангилалд хамаарагдаж буй өвчтөнүүд орно.

5. Чих, хамар, хоолойн өвчин

5.1

2 чихний төрөлхийн дутуу хөгжил

Q16.0

H90.0

16 нас хүртэл  

Мэс засалд орох хүртэл байнгын асаргаанд байх ба 5-10 насны хооронд суваг нээх мэс засал болон сонсгол нөхөн сэргээх (ясан дамжуулалтын сонсголын аппарат) арга хэмжээ авна.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.2

2 чихний төрөлхийн дутуу хөгжил

Q16.0

H90.0

H90.3

16 нас хүртэл  

Олон эрхтэний хавсарсан хүнд хэлбэрийн гажиг (нүүрний яс, дээд болон доод эрүүний гажигууд, нүүрний мэдрэлийн саажилт, хараа болон зүрхний гажигтай хавсарсан)-ийн үед мэс засалд орох хүртэл байнгын асаргаанд байх ба сонсгол нөхөн сэргээх эмчилгээний дараах асаргааны хугацаанд хийгдэх сонсгол нөхөн сэргээх, хэл заслын эмчилгээнүүдийн үр дүн нь үг таних чадвар үгийн тестээр 70%-аас доош байгаа нь сонсгол судлалын эмчийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд байнгын асаргааг 16 нас хүртэл хугацаагүйгээр сунгана.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.3

1 чихний төрөлхийн дутуу хөгжил, 1 чихний дуу хүлээн авах хэлбэрийн дүлий

Q16.0

H90.0

H90.3

24 сар хүртэл

1 чихний дутуу хөгжилтэй, эрүүл чих дуу хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт (31 дБ-с дээш)-тай үед сонсгол нөхөн сэргээх эмчилгээ (суваг нээх мэс засал болон сонсгол нөхөн сэргээх, ясан дамжуулалтын сонсголын аппарат, сонсголын аппарат)-ний дараа 24 сар хүртэлх хугацаанд байнгын асаргаа шаардлагатай.

5.4

2 талын дуу хүлээн авах хэлбэрийн тодорхойгүй дүлий

Н.90.5

Н90.3

16 нас хүртэл

Дунгийн төрөлхийн гажигтай, сонсголын дотор сувгийн гажигтай, (мэдрэл мэдрэхүйн)-ийн шалтгаан тодорхойгүй сонсгол бууралттай,  олон эрхтэний хавсарсан эмгэгтэй, сонсгол нөхөн сэргээх мэс засал хийгдэх боломжгүй, үр дүнгүй  чих, хамар, хоолойн эмч, сонсгол-тэнцвэрийн эмч болон бусад нарийн мэргэжлийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд хугацаагүй байнгын асаргааг сунгана.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.5

2 талын дуу хүлээн авах хэлбэрийн тодорхойгүй дүлий

Н.90.5

16 нас хүртэл

Дунгийн болон сонсголын дотор сувгийн гажигтай, (мэдрэл мэдрэхүйн)-ийн шалтгаан тодорхойгүй сонсгол бууралттай, сонсгол нөхөн сэргээх мэс засалд үр дүнтэй боловч эцэг, эхийн  хүсэлтээр эмчилгээнээс татгалзсан тохиолдолд 6 наснаас байнгын асаргааг сунгахгүй.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтад жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.6

2 талын дуу хүлээн авах хэлбэрийн хүнд зэргийн бууралт

H90.3

12-36 сар

Төрөлхийн болон дуу хүлээн авах хэлбэрийн 2 талын IV зэрэг (хүнд зэрэг хэлбэр)-ийн дүлийрэлтийн сонсгол бууралтын үед эмчилгээний асуудал бүрэн шийдэгдтэл эхний 36 сар байнгын асаргаанд байх (сонсголын аппарат хэрэглэх) бөгөөд хэрэв сонсгол нөхөн сэргээх мэс засал хийгдсэн бол мэс заслын дараах сонсголын сайжралтын үр дүнгээс хамааран 36 сараар байнгын асаргааг сунгах ба чих, хамар, хоолойн хяналтын эмчийн дүгнэлтийг үндэслэнэ.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.7

Дунгийн суулгацтай хүүхэд төрөлхийн 2 талын дуу хүлээн авах хэлбэрийн хүнд зэргийн дүлий (1 талд тавьсан бол)

H90.5

H90.3

12-36 сар

Мэс засал эмчилгээ хийлгэх хүртэл байнгын асаргаанд байх ба дунгийн суулгац, ясан дамжуулалтын сонсголын аппарат суулгасан тохиолдолд мэс заслын дараа 36 сар байнгын асаргаа шаардагдана.

Мэс засал эмчилгээний дараах асаргааны хугацаанд хийгдэх сонсгол нөхөн сэргээх, хэл заслын эмчилгээнүүдийн үр дүн нь үг таних чадвар үгийн тестээр 50%-аас доош байгаа нь сонсгол судлалын эмч болон хэл заслын багш нарын хамтарсан дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд байнгын асаргааг дахин 36 сар сунгана.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.8

Дунгийн суулгацтай хүүхэд (төрөлхийн 2 талын дуу хүлээн авах хэлбэрийн хүнд зэргийн дүлий) 2 талд тавьсан бол

H90.5

H90.3

12-36 сар хүртэл

Эхний дунгийн суулгац эмчилгээний асаргааны хугацаанд дараагийн дунгийн суулгац (нөгөө чихэнд)-ын мэс засал хийгдвэл сүүлчийн мэс засал хийгдсэн өдрөөс байнгын асаргааг дахин 36 сар хүртэл хугацаагаар сунгах ба асаргааны хугацаанд хийгдэх сонсгол нөхөн сэргээх, хэл заслын эмчилгээнүүдийн үр дүн нь үг таних чадвар үгийн тестээр 70%-аас доош байгаа нь сонсгол судлалын эмч болон хэл заслын багш нарын хамтарсан дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд асаргааг дахин 36 сар хүртэл хугацаагаар сунгана.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах ба хэл заслын эмч, багшийн дүгнэлтийг үндэслэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.9

Хамрын төрөлхийн гажиг (Гадна хамаргүй хоан битүү гэх мэт, хамрын төрөлхийн гаж хөгжил)

Q31

Q30

12 сар хүртэл

Хамрын төрөлхийн гажиг (гадна хамаргүй хоан битүү гэх мэт, хамрын төрөлхийн гаж хөгжил)-ийн нөхөн сэргээх мэс заслын дараа 12 сар байнгын асаргаа шаардлагатай бөгөөд дахин сунгагдахгүй.

5.10

Мөгөөрсөн хоолойд гуурс тавих эмчилгээ эмчилгээ хийгдсэн

J38

16 нас хүртэл  

Мөгөөрсөн хоолойд гуурс тавих эмчилгээ хийгдсэн тохиолдолд мэс заслын дараа 36 сар байнгын асаргаа шаардлагатай. Дуу нөхөн сэргээгдээгүй, мөгөөрсөн хоолойг нөхөх боломжгүй бол чих, хамар, хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмчийн дүгнэлтийг үндэслэн байнгын асаргааг 16 насанд хүртэл сунгана.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

5.11

Мөгөөрсөн хоолойд амьсгалуулах байнгын гуурстай байх

J38

16 нас хүртэл  

Мөгөөрсөн хоолойд амьсгалуулах байнгын гуурс тавих эмчилгээ хийгдсэн тохиолдолд байнгын асаргаанд байх ба чих, хамар, хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмчийн дүгнэлтийг үндэслэн байнгын асаргааг 16 насанд хүртэл хугацаагүй сунгана.

Хяналт. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын чих, хамар, хоолойн эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч болон чих, хамар, хоолойн мэс заслын эмч, сонсгол-тэнцвэрийн эмч нарын хяналтын үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдах.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

6. Мэдрэлийн өвчин

6.1

Хүүхдийн тархины саа, саажилт

G80

16 нас хүртэл  

Ерөнхий хөдөлгөөний үйлийг ангилах үнэлгээний II-V түвшинг багтаана (GMFCS).

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

6.2

Эмэнд тэсвэртэй эпилепси, мөн эпилепсийн энцефалопати

G40.2, G40.4, G40.5

ба F07 хавсрах

12-36 сар

Тухайн эпилепсийн хэлбэрт зохистой хоёроос доошгүй эмийн эмчилгээнд эпилепсийн уналт таталтын давтамж багасаагүй, үр дүнгүй байх тохиолдолд "эмэнд тэсвэртэй эпилепси" хэмээх оношийг тавина. Эмэнд тэсвэртэй эпилепсийн уналт таталтын давтамж өндөр байна (ухамсарт ухааны алдагдал бүхий уналтууд сард 4-өөс дээш удаа, ухамсарт ухаан алдахгүй жижиг уналтууд өдөр бүр).

Дараах шинжийг агуулсан тархины хүнд эмгэгийг эпилепсийн энцефалопати гэж тодорхойлно:

1) тархины цахилгаан бичлэгт байнга илрэх пароксизм идэвхжил

2) олон хэлбэртэй уналт таталттай, эмэнд тэсвэртэй

3) танин мэдэхүйн хөгжлийн хоцрогдол, төрх үйлийн ба мэдрэлийн голомтот өөрчлөлттэй

4) зарим тохиолдолд эрт үхэлтэй.

6.3

Тархи, нугасны цочмог эмгэгийн дараах үлдэц болох тал биеийн саажилт, дөрвөлсаа, хөлийн хос саа, тэнцвэргүйдэл, хараагүйдэл, сонсголгүйдэл, аарцгийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал ба танин мэдэхүйн хөгжлийн саатал

G81, G82, G83, R32, R15

6-36 сар

Менингоэнцефалит, энцефалит, миелит, энцефаломиелит, тархи нугасны хүнд гэмтэл, хавдар, тархи усжилт, харвалт зэрэг бүх төрлийн тархи нугасны гэмтлийн дараах үлдэц байдал багтана. 6-12 сар тутамд хүүхдийн биеийн байдлыг шинээр үнэлэх.

6.4

Сул саажилт, булчингийн хатангирал бүхий мэдрэл-булчингийн даамжрах эмгэг

G12.0, G12.1, G71, G60

12-36 сар

Хүүхэд наснаас эхлэн даамжрах бүх төрлийн миодистрофи, миотонийн дистрофи, гар хөлийн хөдөлгөөнд илт нөлөөлсөн удмын нейропати багтана.

6.5

Үрэвслийн шалтгаант хүнд хэлбэрийн полирадикулоневритийн үлдэц байдал

G61

6 сар

Хүнд хэлбэрийн полирадукулоневритийн дараа үлдэх сул саажилт, бие даах чадвар алдагдсан байх. 6 сар тутамд хүүхдийн биеийн байдлыг шинээр үнэлэх.

6.6

Даамжрах дистонийн эмгэгийн хүнд хэлбэр

G24.1, G24.2

12 сар

Хүүхэд наснаас эхлэх дистонийн эмгэг  ихэвчлэн мөчдөөс эхлэн, тархаж, бүх биеийг хамрах, генийн эмгэгтэй холбоотой, хүнд эмгэгийн тоонд багтана.

6.7

Удмын бага тархины тэнцвэргүйдэл

G11

16 нас хүртэл  

Хүүхэд наснаас эхлэх бага тархины тэнцвэргүйдлийн эмгэг нь ховор тохиолдох, генийн эмгэгтэй холбоотой, аажим даамжрах өвчний тоонд багтана. Тархины олдмол эмгэгийн дараах үлдэц болох тэнцвэргүйдэл үүнд хамаарахгүй.

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

6.8

Мэдрэлийн тогтолцооны гаж хөгжилтэй холбоотой танин мэдэхүйн өөрчлөлт/хөгжлийн хоцрогдол, хөдөлгөөний эвслийн алдагдал, мөчдийн саажилт, хэл залгиурын саажилт, аарцгийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал

Q01, Q05, Q07.0, Q03.1, Q75.0, Q75.8, Q75.8, Q87.0-Q87.8, Q90-Q99

16 нас хүртэл  

Үүнд микроцефали, менингоцеле, менингоэнцефалоцеле, спина бифида, краниосиностоз, базилар имресси, атланто-окципитал үений гажиг, Arnold-Chiari гажиг, Dandy-Walker хамшинж г.м. гаж хөгжлийн гажиг бүхий эмгэгүүд багтана. Эдгээрээс гадна Дауны хамшинж, Pradera-Willi, Klinefelter, Turner, Martin-Bell, Rett хамшинж гэх мэт хромосомын ба генийн гажиг бүхий эмгэг багтана.

Өдөр тутмын чадварыг үндэслэнэ.

Хяналт: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7. Төрөлхийн гаж хөгжил

7.1

Төрөлхийн дээд мөчгүй 

Q71.0

16 нас хүртэл

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний үе шатыг харгалзан шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7.2

Төрөлхийн бугалга ба шуугүй; төрөлхийн бугалга ба шуугүй боловч 1 ба 2 талд сарвуутай

Q71.1

16 нас хүртэл 

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний үе шатыг харгалзан шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7.3

Төрөлхийн доод мөчгүй

Q72.0

16 нас хүртэл 

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний үе шатыг харгалзан шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7.4

Төрөлхийн шилбэ ба тавхайгүй

Q72.2

16 нас хүртэл 

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний үе шатыг харгалзан шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7.5

Тархины төрөлхийн том энцефалоцеле

Q01

16 нас хүртэл 

Онош батлагдсан бол байнгын асаргаа шаардлагатай.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7.6

Нугасны төрөлхийн хүнд хэлбэрийн ивэрхий

Q06

12-36 сар

Онош батлагдсан бол байнгын асаргаа шаардлагатай. 12-36 сарын дараа мэргэжлийн эмчийн үнэлгээнд үндэслэж байнгын асаргаа шаардлагатай хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

7.7

Тархины төрөлхийн хүнд хэлбэрийн усжилт

Q03.8-Q03.9

16 нас хүртэл  

Онош батлагдсан бол байнгын асаргаа шаардлагатай.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

7.8

Тавхайн төрөлхийн гаж хөгжил буюу майга тавхайн хүнд хэлбэр нэг болон хоёр талд

Q66

Мэс засал эмчилгээнд үр дүнгүй тавхайн үйл ажиллагаа сэргэх боломжгүй гишгэх чадвар бүрэн алдагдсан  бол 12-36 сар.

Тавхай засах эвийн эмчилгээ хоногт 12 цагаас дээш тасралтгүй хийгдэх хугацаанд 12 сар

Димеглогийн үнэлгээгээр майга тавхайн зэргийг үнэлнэ. Тус үнэлгээ нь майга тавхайн тавхай жийсэн шагайн үений хөшүүн байрлал, өсгий дотогш эргэх, өлмий дотогшлох гэсэн 4 бүтцийн өөрчлөлтийг үнэлэх ба тус бүр 1-4 оноо нийт 0-20 оноогоор үнэлнэ. Тавхай жийсэн шагайн үений хөшүүн байрлалыг сагитал тэнхлэгээр, өсгий дотогш эргэснийг фронтал тэнхлэгээр, тавхайн дунд хэсгээр дотогш эргэх болон өлмий дотогшлох хэв шинжийн гажгийг хөндлөн тэнхлэгээр хэмжилт хийнэ.

Хүнд зэрэг оноо 11-15, хэлбэр нь 20°-0° улны нум хэт ихэссэн.

Маш хүнд оноо 16-20, хэлбэр нь < 20°-(-20°) булчингийн хэвийн байдал алдагдсан. Энэ 2 тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.  

7.9

Зүрхний төрөлхийн хавсарсан эмгэгийн хүнд хэлбэр

Q20.0-28.0 Z95

12-36 сар

Зүрхний төрөлхийн хавсарсан гажгууд, I-III үе шаттай зүрхний мэс засал шаардлагатай тохиолдлууд орно.

7.10

Зүрхний гажиг, хагалгааны дараах байдал

Q20.0-28.0 Z95

Мэс заслын дараа 12 сар хүртэл

Зүрхний төрөлхийн гажигийн мэс заслын дараах бүх тохиолдлууд орно.

7.11

Зүрхний хавхлага дутуу хаагдах эмгэг

Q23.1

12-36 сар

Цус эргэлтийн хямралтай хүнд хэлбэр нь орно.

7.12

Өрөөсөн мөч мухар гар хөлгүй

Q71.0-Q73.8

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний үе шатыг харгалзан шийдвэрлэнэ.

7.13

Нойр булчирхайн дутуу хөгжил

Q45.0

Онош батлагдсанаас хойш 12-36 сар

Хүнд хэлбэрийн үед байнгын асаргаа шаардлагатай.  

7.14

Биеийн гүнд байрладаг судаснуудын гаж хөгжил (биеийн нэг тал нь өсөлтгүй хүүхэд)

12-36 сар

Биеийн нэг тал нь өсөлтгүй үед байнгын асаргаа шаардлагатай.  

7.15

Төрөлхийн сарвуугүй нэг ба хоёр талд

Q71

12-36 сар

Хоёр талд сарвуугүй бол 16 нас хүртэл, нэг талд сарвуугүй бол 6 нас хүртэл байнгын асаргаа шаардлагатай.  

8. Зүрх судас, холбогч эдийн өвчин

8.1

Зүрхний төрөлхийн хавсарсан хөх гажгууд

Q20.0-28.0

12-36 сар

Зүрхний төрөлхийн хавсарсан гажгууд, I-III үе шаттай зүрхний мэс засал шаардлагатай тохиолдлууд орно.

8.2

Тогтолцооны чонон яр (хүнд зэрэг)

M32

12-36 сар

Тогтолцооны чонон яр өвчний дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцооны эмгэг хавсарсан хэлбэрүүд орно.

8.3

Дерматомиозит

M33

12-36 сар

Хүнд хэлбэр нь орно.

8.4

Тогтолцооны склеродермийн хүнд хэлбэр

M34

12-36 сар

Тогтолцооны склеродермийн бусад эрхтэнийг хамарсан хүнд хэлбэр нь орно.

8.5

Дилатационная кардиомиопатия (тэлэгдлийн, бөглөрөлт, рестриктив)

I42.0-I42.2

Мэс заслын дараа 12-36 сар хүртэл

Кардиомиопатийн бүх хэлбэрүүд, зүрхний дутагдлаар хүндэрсэн тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.  

8.6

Уушгины анхдагч даралт ихсэх эмгэг

I27.0

Мэс заслын дараа 12-36 сар хүртэл

Уушгины анхдагч даралт ихсэлт, зүрхний дутагдлаар хүндэрсэн тохиолдлууд орно.

8.7

Хүүхдийн өсвөр үеийн хэрлэг төст үений үрэвсэл

Үйлдлийн чадвар алдагдлын III, IV зэрэг

M08

Онош батлагдсанаас хойш 12 сар

Үйлдлийн чадвар алдалтын III, IV зэрэг буюу өөрөө өөртөө үйлчлэх боломжгүй, хөдөлгөөн хийх боломжгүй байх үед орно.

Онош батлагдаагүй бол орохгүй.

9. Хоол боловсруулах тогтолцооны өвчин

9.1

Ээнэгшил алдагдсан элэгний хатуурал

K74

12-36 сар

Цаашид элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдах хүртэл байнгын асаргаа шаардлагатай.

10. Булчирхайн өвчин

10.1

Чихрийн шижин хэв шинж-1

E10

12-36 сар

Онош батлагдсан бүх тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.   

10.2

Ахондродисплази

Q77.4

12-36 сар

Онош батлагдсан бүх тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.   

10.3

Бамбай булчирхайн төрөлхийн дутал

Е00

12-36 сар

Бие бялдар ба оюун ухааны хөгжлийн хүндэвтэр ба хүнд зэргийн хоцрогдолтой бол байнгын асаргаа шаардлагатай.  

10.4

Пангипопитуитаризм

Е23.0

12-36 сар

Онош батлагдсан бүх тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.  

10.5

Адреногениталь хамшинж

Е25

12-36 сар

Давс алдах хэлбэр, эрших хэлбэр, даралт ихсэх хэлбэр, хавсарсан хэлбэр нь орно.

10.6

Бэлгийн эрт бойжил

Е30.1

12-36 сар

Онош батлагдсан бүх тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.  

11. Цусны эмгэг

11.1

Цусны хавдар: Хурц лимфобластик лейкоз

C91.0

30 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 6-7 сар, кабинетэд  барих эмчилгээний 2 жил буюу 24 сар.

30 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

11.2

Хурц миелобластик лейкоз

C92.0

18 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 6-7 сар, кабинетэд барих эмчилгээний 1 жил буюу 12 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

11.3

Архаг миелолейкоз

C92.1

15 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 3 сар, кабинетэд барих эмчилгээний 1 жил буюу 12 сар.

15 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

11.4

Төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэг, Гемофили А

D66

12-36 сар

Хүнд хэлбэрийн байнгын цусархагшилтай насан туршийн эмгэг.

11.5

Гемофили В

D67

12-36 сар

Хүнд хэлбэрийн байнгын цусархагшилтай.

11.6

Виллебрандын өвчин

C68.0

12-24 сар

Хүнд хэлбэрийн байнгын цусархагшилтай.

11.7

Апластик анеми-Төлжилтгүй цус багадалт

D60

12-36 сар

Хүнд хэлбэрийн байнгын цусархагшилтай.

11.8

Шалтгаан  тодорхойгүй  ялтсан эс цөөрөх эмгэг

D69.3

12-24 сар

Хүнд  архаг цусархагшилтай хэлбэр.

11.9

Цус  задралын цус багадалт

D59

12-24 сар

Хүнд архаг цус задрах хэлбэр.

11.10

Гистоцитоз Х –нэг бөөмт эсийн хорт хавдар

C96.1

18 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 6-7 сар, кабинетэд барих эмчилгээний 1 жил буюу 12 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

11.11

Тунгалгийн  хавдар: Хүүхдийн хорт Ходжкины лимфома

C81

12 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 12 сар.

12 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

11.12

Хүүхдийн хорт Ходжкины бус  лимфома

C82

30 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 6-7 сар, кабинетэд барих эмчилгээний  2 жил буюу 24 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12. Хавдар

12.1

Хорт хавдрууд: Нейробластома

С47

18 сар

Мэс засал, хими эмчилгээний 6 сар, барих эмчилгээний 1 жил буюу 12 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.2

Ретинобластома

С69.2

12 сар

Идэвхтэй хими эмчилгээний 1 жил буюу 12 сар.

12 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.3

Зөөлөн эдийн хавдар

C49.9

12 сар

Идэвхтэй хими эмчилгээний 6 сар, кабинетийн  хяналтын 6 сар.

12 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.4

Ясны  хавдар

C41

30 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 6-7 сар, кабинетэд  хяналтын 2 жил буюу 24 сар.

30 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.5

Юингийн хорт хавдар

C40

30 сар

Тасагт идэвхтэй хими эмчилгээний 6-7 сар, кабинетэд  хяналтын 2 жил буюу 24 сар.

30 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.6

Тархины  хорт хавдар

C71

24 сар

Мэс заслын, хими эмчилгээний, кабинетийн хяналтын 2 жил буюу 24 сар.

24 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.7

Элэгний хорт хавдар

C22.2

18 сар

Мэс заслын, идэвхтэй хими  эмчилгээний 6 сар, кабинетийн хяналтын 1 жил буюу 12 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.8

Бөөрний хорт хавдар

C64

18 сар

Мэс заслын, идэвхтэй хими  эмчилгээний 6 сар, кабинетийн хяналтын 1 жил буюу 12 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.9

Үр хөврөлийн эсийн гаралтай хорт хавдар

C62.9, C56

18 сар

Мэс заслын, идэвхтэй хими  эмчилгээний 6 сар, кабинетийн хяналтын 1 жил буюу 12 сар.

18 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.10

Өнчин тархины аденом

С75

36 сар

36 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

12.11

Гистоцитоз Х - нэг бөөмт эсийн хорт хавдар

D76.3

36 сар

36 сарын дараа тухайн өвчний явц, хүндрэлээс хамаарч байнгын асаргааг тодорхой хугацаагаар дахин сунгаж болно.

13. Амьсгалын эрхтэний өвчин

13.1

Амьсгалын эрхтэний амьдралд үл нийцэх гаж хөгжил

Q33

12-36 сар

Гуурс төрөлхийн буруу байрлалтай, дэлбэн дутуу, амьсгалын дутлын хүнд зэргийн үед байнгын асаргаа шаардлагатай.   

13.2

Гуурсан хоолойн багтраа

G45

12 сар

Амьсгалын дутлын III, IV зэрэгтэй бол байнгын асаргаа шаардлагатай.  

13.3

Гемoсидероз 

J84

12-36 сар

Даамжрах явцтай уушгины архаг өвчин тул амьдрах явцдаа байнгын асаргаанд хамрагдах шаардлагатай. Амьсгалын дутлын III, IV зэрэгтэй бол байнгын асаргаа шаардлагатай.   

13.4

Уушгины фиброз

J84.1

12-36 сар

Амьсгалын дутлын III, IV зэрэгтэй бол байнгын асаргаа шаардлагатай. 

14. Сэтгэцийн эмгэг

14.1

Оюуны хүндэвтэр хомсдол (IQ 35-49)

F71

12-36 сар

Оюуны коэффициент нь 35%-49%  байна. Хэл ярианы болон хүний үг яриаг ойлгох чадвар, механик ой тогтоолт, хийсвэр сэтгэхүй сул хөгжилтэй.  Төрх үйлийн гүнзгий хямралтай, уналт таталт өгдөг, ухамсарт ухааны баларталтад ордог, хавсарсан бусад эрхтэн системийн мөчдийн  саажилт, тэнцвэргүйдэл, хараагүйдэл, сонсголгүйдэл гүнзгий илэрсэн .

14.2

Оюуны хүнд хомсдол  (IQ 20-34)

F72

16 нас хүртэл

Оюуны коэффициент нь 20%-34% байна. Хийсвэр сэтгэхүй хөгжөөгүй, сэтгэлийн хөдөлгөөний илрэл сул, хөдөлгөөн чөлөөтэй бус,  төрх үйлийн гүнзгий хямралтай, уналт  таталт өгдөг, ухамсарт ухааны баларталтад ордог, хүний  байнгын тусламж  шаардагдахуйц байдалтай, бусад бие эрхтэний эмгэг согог  бэрхшээл хавсран илэрсэн тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.

Хяналт: Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг,  дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч  нарын хяналтын үзлэгт жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

14.3

Оюуны гүнзгий хомсдол  (IQ 20 хүртэл)

F73

16 нас хүртэл

Оюуны коэффициент нь 20%-иас доош байна. Хэл яриа үүсч хөгжөөгүй, сэтгэхүйн үйлдлүүд огт хөгжөөгүй, ойлгох чадваргүй. Хоол ундаа барьж идэж чадахгүй, бие даан босож чадахгүй, хөдөлгөөн эрс хязгаарлагдмал байнгын хэвтэрт байна. Бие эрхтэний мэдэгдэхүйц согогууд илэрсэн тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.

Хяналт: Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч нарын хяналтын үзлэгт  2 жилд 1 удаа хамрагдах.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

14.4

Аутизмын хүрээний эмгэгүүд

F84, F84.2

12-36 сар

Аутизмын үнэлгээ, өдөр тутмын үйл ажиллагаа, бие даах чадвар, нийгмийн сэргээн засалт, хөгжлийн дэмжлэгт хамрагдаж байгаа зэргийг үндэслэнэ. Мөн байнгын ууртай, өөртөө хандсан хэрцгий авир гаргадаг зэргийг харгалзана. Аль болох нийгмийн сэргээн засалтад хамруулна. 

15. Удамшлын шалтгаантай өвчнүүд

15.1

Удамшлын шалтгаантай өвчнүүд (Марфаны хам шинж, Tернерийн хамшинж, тодорхойгүй, Ehlers-Danlos хамшинж, Patau хамшинж, Хэврэг Х хамшинж, Rett хамшинж, Эдвард хамшинж, DiGeorge хамшинж, Cri-du-chat хамшинж, Прадер-Вилли хамшинж, Angelman хамшинж, Ehler-Danlos хамшинж, Menkes өвчин, Turner хамшинж, Homocysteinuria, Lesch-Nyhan хамшинж)

Q87.4

Q96.9

Q79.6

Q91.7

Q99.2

Q91.3

D82.1

Q93.4

Q87.1

Q93.51

Q79.6

E83.09

Q96.9

E72.1

E79.1

12-36 сар

Онош батлагдсанаас хойш хүнд хэлбэр, оюуны хомсдол үүссэн үед байнгын асаргаа шаардлагатай. Онош батлагдаагүй бол орохгүй.

Хүнд хэлбэр нь бүх мөчдийг хамарсан хөдөлгөөний хүнд алдагдал ба таталт, танин мэдэхүйн хүнд хоцрогдол өндөр илэрсэн тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай.  

15.2

Гликогенез /3 дугаар хэлбэр/

E74.03

12 сар

Онош батлагдсан бол орно.

16. Гэмтэл, согогийн өвчин

16.1

Фиброзный дисплазий-Ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр дээд доод мөчийг хамарсан

M85

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явцыг харгалзан шийдвэрлэнэ.

16.2

Нугасны хүнд хэлбэрийн гэмтэлтэй холголт, цооролт үүссэн зөөлөн эдийн их хэмжээний дутмагшилтай

S14

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явцыг харгалзан шийдвэрлэнэ.

16.3

Гэмтлийн дараах доод мөчний саажилт

G83.1

16 нас хүртэл 

Эмнэлзүйн онош батлагдаж, эмчилгээнд орох хүртэл байнгын асаргаа шаардлагатай. Хиймэл эд эрхтэн шилжүүлэн суулгах болон нөхөн сэргээх эмчилгээ хийгдэнэ.

Хяналт: Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл согогийн эмчийн хяналтад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

16.4

Гэмтлийн дараах дөрвөн мөчний саажилт

G82

16.5

Тархины хүнд хэлбэрийн гэмтэл

S00

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явцыг харгалзан шийдвэрлэнэ.

16.6

Хоёр гар аль нэг түвшинд мухар

S68

16 нас хүртэл 

Эмнэлзүйн онош батлагдаж, эмчилгээнд орох хүртэл байнгын асаргаа шаардлагатай. Хиймэл эд эрхтэн шилжүүлэн суулгах болон нөхөн сэргээх эмчилгээ хийгдэнэ.

Хяналт: Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл согогийн эмчийн хяналтад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдах.

16.7

Хоёр шилбэ аль нэг түвшинд мухар

S88

16.8

Хоёр гуя аль нэг түвшинд мухар

S78

16.9

Хоёр түнхний үеэр тайрагдсан

16.10

Аарцгийн хөндийн эрхтэний гэмтэлтэй хавсарсан нийлмэл хугарлууд

S70-S72

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явц, өвчний үе шат хүндрэлээс хамааран байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох болон хугацаа сунгана.

16.11

Дунд чөмөгний хүзүү болон гандан хэсгийн хуурамч үе үүсч ясны тэжээл, гишгэх үйл ажиллагаа алдагдсан болон бусад эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдалтай хавсарсан

S72.0

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явц, өвчний үе шат, хүндрэлээс хамааран байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох болон хугацаа сунгана.

16.12

Түнхний үений төрөлхийн дутмаг хөгжил болон мултралыг мэргэжлийн эмчийн хяналтанд тасралтгүй үе шаттайгаар эмчлүүлж байгаа тохиолдолд

Q65

12-24 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явцыг харгалзан шийдвэрлэнэ.

16.13

Түлэгдэлтийн 3 дугаар зэргээс дээш, биеийн гадаргуугийн 50% -с дээш талбай бүхий шархтай 2 ба түүнээс дээш том үений татагдаж наалдсан сорви бүхий үений өөрчлөлттэй

T20-T32

12-36 сар

Батлагдсан эмнэлзүйн онош, эмчилгээний явцыг харгалзан шийдвэрлэнэ.

17. Перинаталь үед үүссэн эмгэг

17.1

Эх барих явцад үүссэн дээд мөчний саа саажилт (Эрб-Дюшенн)

Р14.0

12 сар хүртэл

Хүнд хэлбэрийн хөдөлгөөний алдагдал болон 2 талыг хамарсан гарын саажилтын хүнд хэлбэр орно.

18. Бодисын солилцооны өвчин

18.1

Mенкесийн өвчин (арьс цайх, амархан гэмтдэг богино үс, өсөлт саатах, булчингийн хүчдэл сул-гипотони)

E83.09

 12-36 сар

Оюуны хомсдол үүссэн үед байнгын асаргаа шаардлагатай. Сэтгэцийн эмчээр оюуны хомсдлын зэргийг тодорхойлуулсан байх.

18.2

Мукополисахаридоз

E76.3

12-36 сар

Олон эрхтэний гаж хөгжилтэй хавсардаг тул байнгын асаргаа шаардлагатай.  

18.3

Муковисцидоз

E84

Мэс заслын дараа 12 сар хүртэл

Амьсгалын дутлын III зэрэгт орсон, диспансерийн хяналтанд тогтмол үзүүлсэн байх.

18.4

Сонгомол фенилкетонури

E70.0

12-36 сар

Хүнд хэлбэрийн хөдөлгөөн-сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол болон уналт таталтын хам шинж хавсарсан үед байнгын асаргаа шаардлагатай. Сэтгэцийн эмчээр оюуны хомсдлын зэргийг тодорхойлуулсан байх.

18.5

Хомоцистинури                         

E72.1

12-36 сар 

Хүнд хэлбэрийн хөдөлгөөн-сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол болон уналт таталтын хам шинж хавсарсан үед байнгын асаргаа шаардлагатай. Сэтгэцийн эмчээр оюуны хомсдолын зэргийг тодорхойлуулсан байх.

18.6

Леш-Ниханы хам шинж

E79.1

12-36 сар

Хүнд хэлбэрийн хөдөлгөөн-сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол болон уналт таталтын хам шинж хавсарсан үед байнгын асаргаа шаардлагатай. Сэтгэцийн эмчээр оюуны хомсдолын зэргийг тодорхойлуулсан байх.

18.7

Адреногениталь хам шинж

E25.9

 12-36 сар

Эрших хэлбэр, давс хаях хэлбэр, даралт ихсэх хэлбэр нь орно.

19. Арьс, харшлын өвчин

19.1

Атопийн дерматит

L20

12 сар

Биеийн гадаргын 70% болон түүнээс дээш талбайг хамарсан, сүүлийн 1 жилийн хугацаанд 3-аас доошгүй удаа сэдэрсэн бол байнгын асаргаа шаардлагатай.  

19.2

Хайрст үлд

L40

12 сар

Биеийн гадаргын 70% болон түүнээс дээш талбайг хамарсан, сүүлийн 1  жилийн хугацаанд 4-өөс доошгүй удаа сэдэрсэн бол байнгын асаргаа шаардлагатай.  

19.3

Удамшлын өвчнүүд

(загасан хайрстал, кератодерм, төрөлхийн цэврүүт хөрс хайлал)

L85.8

L12.3

12-36 сар

Амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа алдагдсан бол байнгын асаргаа шаардлагатай.  

19.4

Цэврүүт өвчин

(шугаман А дерматоз

Хомхой хэлбэрийн дерматит

цэврүүшил)

L12.8

L13.0

L12.0

12-36 сар

Биеийн гадаргын 20%, түүнээс дээш талбайг хамарсан бол байнгын асаргаа шаардлагатай.  

19.5

Шир төст ба цагаан цэцэг төст цочмог хэвгэн үлд

L41.0

12-36 сар

Биеийн гадаргын 50%, түүнээс дээш талбайг хамарсан бол байнгын асаргаа шаардлагатай.  

19.6

Цэврүүт хөрс хайлал

Q81.9

12-24 сар

Биеийн гадаргын 20%, түүнээс дээш талбайг хамарсан бол байнгын асаргаа шаардлагатай.  

20. Бусад

20.1

Ясны сийрэгжилт (хөл байнга хугарч байдаг)

М80

Онош батлагдсанаас хойш 12-36 сар

Онош батлагдсан бол байнгын асаргаа шаардлагатай.   

Тайлбар:

Мэс заслын өвчнүүдийн үед хагалгаа хийлгэснээс хойшхи заасан хугацааг баримтална.

"... сар хүртэл" гэснийг зөвхөн нэг удаа тухайн хугацаагаар тогтоох бөгөөд энэ жагсаалтын өвчний заалт, шалгуур үзүүлэлтийн хэсэгт "сунгаж болно" гэж заагаагүй бол дахин сунгахгүй.

"...сар" гэснийг заасан хугацааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс хэлэлцэн тогтоох бөгөөд өвчний явц, хүндрэлийг харгалзан заасан хугацааны хүрээнд үргэлжлүүлэн сунгах эсэхийг мөн хэлэлцэн шийдвэрлэнэ.

-----------oOo------------