- Нүүр
- Монгол Улсын хууль
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын "хөтөлбөр" гэснийг "төлөвлөгөө" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын "батлах," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
