- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 241
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам" (цаашид "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам" гэх)-д доор дурдсан агуулгатай зохицуулалт нэмсүгэй.
1/ 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэг:
"3.8.Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд эсэх талаар энэ журмын 3.2-т заасан мэдээллийг цахим системээр шалгана."
2/ 4 дүгээр зүйлийн 4.8-4.11 дэх хэсэг:
"4.8.Сангийн яам гомдол гаргагчийн тендерийн баталгааг цахим системээр шалгаж тендерийн баталгаа цуцлагдсан эсхүл баталгааны хугацаа дуусгавар болсон гомдлыг буцаана.
4.9. Тендерт оролцогч энэ журмын дагуу Сангийн яаманд гаргасан гомдлын хуулбарыг ажлын 1 хоногийн дотор цахим системээр илгээнэ.
4.10.Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгжийн холбогдох албан тушаалтан энэ журмын 4.8, 4.9-т заасан шаардлагыг урьдчилсан байдлаар шалгаж, энэ журмын 4.5-д заасан үндэслэл байвал энэ тухай үндэслэлийг зааж, гомдлыг цахим системээр буцаана.
4.11.Энэ журмын 4.10-т зааснаар гомдлыг буцаасан нь тендерт оролцогчийн хуульд заасан хугацаанд багтаан дахин гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй."
3/ 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг:
"7.4.Баталгаа гаргагч тендерийн баталгааг улсын орлого болгох үүргээ зөрчсөн бол захиалагч төлбөрийг шүүхийн журмаар барагдуулах арга хэмжээ авах ба Төрийн худалдан авах ажиллагааны газар холбогдох гэрээнд үндэслэн цахим системээр баталгаа гаргах эрхийг дуусгавар болгоно."
Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 2.2, 3.2 дахь хэсгийн "зөвлөх үйлчилгээний хувьд" гэсний дараа "зөвлөхийн жагсаалтад орох санал хүргүүлсэн эсхүл" гэж, 2.3 дахь хэсгийн "/www.tender.gov.mn/" гэсний дараа "(цаашид "цахим систем" гэх)" гэж, 3.4, 4.6 дахь хэсгийн "албан бичгээр" гэсний дараа "эсхүл цахим системээр дамжуулан" гэж, 4.1 дэх хэсгийн хоёр дахь өгүүлбэр болгож "Тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийн эх хувийг хэзээ хүлээн авснаас үл хамааран шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно." гэж, 7.1 дэх хэсгийн "үзээд" гэсний дараа "бүхэлд нь" гэж тус тус нэмсүгэй.
Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 2.4 дэх хэсгийн "шийдвэрлэх байршил болон он, сар, өдрийг бичгээр" гэснийг "цахимаар эсхүл биечлэн шийдвэрлэх хэлбэр, хугацааг" 3.3.1 дэх заалтын "тендерт оролцогч" гэснийг "цахим системээр зохион байгуулснаас бусад тендер шалгаруулалтын хувьд сонирхогч" гэж, 4.5 дахь хэсгийн "4.2-т заасан бүрдүүлбэрийн" гэснийг "4.2, 4.8-д заасан" гэж, 4.6 дахь хэсгийн "утсаар болон" гэснийг "утсаар," гэж, 7.2 дахь хэсгийн "төвлөрүүлнэ." гэснийг "төвлөрүүлж, хариуг ажлын 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэнэ." гэж тус тус өөрчилсүгэй.
Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын зарим хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг:
"3.7.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг сар бүр цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ."
2/ 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:
"6.3.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдээллийг сар бүр цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ."
3/ 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт:
"4.2.4.цахим системээр зохион байгуулаагүй тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар."
Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.2.1 дэх заалтын "улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар," гэснийг, 4.5 дахь хэсгийн "утсаар болон" гэснийг тус тус хассугай.
Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.2.5 дахь заалт, 4.5.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газрын дарга /З.Энхболд/-д тус тус даалгасугай.
Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
