A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын "батлах" гэснийг "боловсруулах" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын "үндсэн чиглэл. хөтөлбөр, төслийг" гэснийг "төлөвлөгөөг" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын "үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан" гэснийг "бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР