- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын "эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрт" гэснийг "холбогдох хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын "төрөөс баримтлах бодлого, төсөл, хөтөлбөр," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
