- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын "стратеги, хөтөлбөр батлах" гэснийг "бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтын "урт болон богино хугацааны хөтөлбөр" гэснийг "дунд болон богино хугацааны төлөвлөгөө" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
