A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"16.1.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.2-т заасан тайланг үндэслэн малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх асуудлыг хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ."

2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "энэ хуулийн 16.1-д заасан үндэсний" гэснийг "хөгжлийн бодлого," гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "Энэ хуулийн 16.1-д заасан үндэсний" гэснийг "Улсын хөгжлийн бодлого," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР