- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын "тогтвортой хөгжлийн үзэл баримтлал," гэснийг "урт болон" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
