- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтын "аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд" гэснийг "аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАГ.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
