A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 296

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг 1 дүгээр хавсралтаар, "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2 дугаар хавсралтаар, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Нягтлан бодох бүртгэлийн газар /Ч.Чимидсүрэн/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД. Ч.ХҮРЭЛБААТАР

 

 

 

Сангийн сайдын 2019 оны 12 сарын 27-ны

өдрийн 296 тоот тушаалын 3 дугаар хавсралт

САНГИЙН САЙДЫН 2015 ОНЫ 333 ДУГААР ТУШААЛЫН ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН "НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ ХИЙХ, БУЦААН ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ ЖУРАМ"-Д

ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 2, 3 болон 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 2 дугаар зүйлийн 2.31, 2.32, 2.9 дэх хэсэг:

"2.31 Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ.

2.32. Энэ журмын 2.2.4-д заасны дагуу хасалт хийж буй үндсэн хөрөнгийг өөр бусад этгээдэд худалдан борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5а, 14.1.5б дэд заалтад заасны дагуу хасагдаагүй үлдсэн албан татварыг тухайн сарын тайланд нийлбэр дүнгээр тусган хасалт хийнэ."

2.9.Албан татвар ногдох үндсэн хөрөнгийг гэрээ хэлцлийн дагуу борлуулж төлбөр тооцоог хүлээн авсан боловч тухайн үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх баримт бичиг, төлбөрийн баримтыг үйлдээгүй тохиолдолд хууль тогтоомж, гэрээ хэлцэлд заасан хугацаанд тухайн үндсэн хөрөнгийг борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулж холбогдох хасалтыг хийнэ."

2/ 2 дугаар зүйлийн 2.2.4 дэх заалт:

"2.2.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5-д заасан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг мөн хуулийн 14.1.5.а, 14.1.5.б дэд заалтад заасан хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцож дараагийн сарын тайлангаас эхлэн хасалт хийнэ."

3/ 3 дугаар зүйлийн 3.7, 3.8 дахь хэсэг:

"3.7.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан эсэхийг Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцно.

3.8. Энэ журмын 3.7-д заасан шалгуур үзүүлэлтээр эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг дахин нягтлах хүсэлтийг гадаад харилцааг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан хүргүүлнэ."

4/ 7 дугаар зүйлийн 7.10, 7.11, 7.12 дахь хэсэг:

"7.10.Албан татвар суутган төлөгчийн өөртөө үндсэн хөрөнгө бий болгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д зааснаас бусад автомашин, тоног төхөөрөмж худалдан авах үед төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаагаар сар бүр хувь тэнцүүлэн хуваарилан дараагийн сараас эхлэн хасалтыг хийж, ирээдүйд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг "хойшлогдсон НӨАТ-ын тооцоо" дансны КТ-д бүртгэж, тайлагнана.

7.11.Албан татвар суутган төлөгчийн дуусаагүй барилга, хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авахад төлсөн албан татварыг Дуусаагүй барилга, Хайгуул үнэлгээний хөрөнгө дансанд /өртөгт шингээн/ хуримтлуулан бүртгэж, тухайн дансыг хаах буюу Дуусаагүй барилга дансыг Барилга байгууламж, хайгуул үнэлгээний хөрөнгө дансыг /ашигт малтмалын нөөцийг олборлох, техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашиг нь тодорхой болсон үед/ дансанд бүртгэл хийгдэх үед хуульд заасан хугацаагаар сар бүр хувь тэнцүүлэн хуваарилан дараагийн сараас эхлэн хасалтыг хийж, ирээдүйд хасагдах нэмэгдсэн өртгийн албар татварын дүнг "хойшлогдсон НӨАТ-ын тооцоо" дансны КТ-д бүртгэж, тайлагнана.

7.12.Энэ журмын 7.10, 7.11 дэх хэсэгт заасан "хойшлогдсон НӨАТ-ын тооцоо" дансны КТ-д бүртгэсэн дүнгээс тайлант сард хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр "хойшлогдсон НӨАТ-ын тооцоо" дансны ДТ-д бичилт хийж, тайлагнана."

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсгийн "жагсаалтыг" гэсний дараа "гадаад харилцааг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн "шир" гэсний дараа "хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал," гэж тус тус нэмсүгэй.

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.9-д заасан "Жишээ 2"-ийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг:

"4.1. Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн мэдээллийг хянан шалгаж, баталгаажуулах саналаа татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ."

2/ 7 дугаар зүйлийн 7 дугаар 7.9 дахь хэсгийн "Жишээ 2":

"Жишээ 2: Түрээслэгч компани 2020 оны 1 дүгээр сарын 1-нд түрээслүүлэгч компаниас тоног төхөөрөмж түрээслэн авсан ба түрээсийн гэрээнд дараах зүйлийг тусгасан байв. Үүнд:

1.Санхүүгийн түрээсийн хугацаа 6 жил, түрээслэгч жил бүрийн 12 дугаар сарын 31-нд 50,000 төгрөг түрээслэгчид төлнө.

2. 2020 оны 01 дүгээр сарын 01-нд түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 217,763 төгрөг байв.

3.Түрээслүүлэгчийн нуугдмал хүүгийн түвшин 10 хувь ба үүнийг түрээслэгч мэдэж байгаа.

Капиталын түрээсийн өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ. Үнэ цэнийг олохдоо олон удаагийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн хүснэгтийг ашиглаж болно. Жил бүрийн 12-р сарын 31-нд 50,000 төгрөг төлөхдөө тодорхой хэсгээр үндсэн өрийг барагдуулж, тодорхой хэсгийг нь хүүгийн төлбөрт төлж байдаг. Чухам хэд нь өр төлбөр ба хүүгийн төлбөр вэ гэдгийг тооцохдоо Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үр ашигт хүүгийн аргыг ашигладаг.

Хэрэв түрээслэгч нь түрээслүүлэгчийн ашиглаж байгаа нуугдмал хүүгийн хэмжээг мэдэж байгаа эсвэл нуугдмал хүүгийн хувь нь түрээслэгчийн хүүгээс бага байвал түрээслэгч нь нуугдмал хүүгийн түвшинг түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо ашигладаг.

Түрээслэгч компани

Түрээсийн өр төлбөрийн элэгдүүлэлтийн хүснэгт

Огноо

Түрээсийн төлбөр

Хүүгийн зардал

Түрээсийн өрийн бууралт

Түрээсийн өрийн үлдэгдэл

(a)

(b)

(c)=e*10%

(d)

(e)

2020.01.01

 

 

 

217,763

2021.01.01

50,000

21,776

28,224

189,539

2022.01.01

50,000

18,954

31,046

158,493

2023.01.01

50,000

15,849

34,151

124,343

2024.01.01

50,000

12,434

37,566

86,777

2025.01.01

50,000

8,678

41,322

45,454

2026.01.01

50,000

4,545

45,455

 

 

30,000

82,237

217,763

 

Дээрх хүснэгтээс харахад тухайн жилийн түрээсийн өр төлбөрийн эхний үлдэгдлийг 10 хувь буюу нуугдмал хүүгийн түвшнээр үржүүлсэн нь тухайн жилийн хүүгийн зардалтай тэнцүү байна. Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхдөө дараах журналын бичилт хийнэ. Үүнд:

Дансны нэр

ДТ

КТ

2020.01.01

 

 

Ашиглах эрхтэй хөрөнгө

217,763

 

Түрээсийн өглөг

 

197,966

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

19,797

 

 

 

2021.01.01

 

 

Хүүгийн зардал

21,776

 

Хүүгийн өглөг

 

21,776

Түрээсийн өглөг

25,658

 

Хүүгийн өглөг

21,776

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

2,566

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

2,566

НӨАТ-ын тооцоо

2,566

 

 

 

 

2022.01.01

 

 

Хүүгийн зардал

18,954

 

Хүүгийн өглөг

 

18,954

 

 

 

Түрээсийн өглөг

28,224

 

Хүүгийн өглөг

18,954

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

2,822

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

2,822

НӨАТ-ын тооцоо

2,822

 

 

 

 

2023.01.01

 

 

Хүүгийн зардал

15,849

 

Хүүгийн өглөг

 

15,849

 

 

 

Түрээсийн өглөг

31,046

 

Хүүгийн өглөг

15,849

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

3,105

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

3,105

НӨАТ-ын тооцоо

3,105

 

 

 

 

2024.01.01

 

 

Хүүгийн зардал

15,849

 

Хүүгийн өглөг

 

15,849

 

 

 

Түрээсийн өглөг

34,151

 

Хүүгийн өглөг

12,434

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

3,415

 

Мөнгө

 

50,000

 

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

3,415

НӨАТ-ын тооцоо

3,415

 

Түрээсийн хугацааны эцэст, түрээсийн өр төлбөр нь үлдэгдэлгүй болно."

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 3 дугаар зүйлийн 3.2.2 болон 3.2.3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

--оо00оо--