A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 242

Улаанбаатар хот

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Хэвлэх

1.Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам" (цаашид "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам" гэх)"-д доор дурдсан агуулгатай зохицуулалт нэмсүгэй.

1/ 3 дугаар зүйлийн 3.3.4 дэх заалт:

"3.3.4. хуульд заасан үндэслэлээр тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар гаргах."

2/ 3 дугаар зүйлийн 3.14-3.16 дахь хэсэг:

"3.14. Захиалагчийн цахим системд оруулсан мэдэгдлийн талаар зурвасыг бүртгэлтэй цахим шууданд илгээх ба тендерт оролцогч тухайн цахим шууданг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран хүлээн авсанд тооцно.

3.15. Захиалагч тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг энэ журмын 3.14-т зааснаар тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдсэн өдрөөс эхлэн хуулийн 29.2-т заасан гэрээ байгуулах хугацааг тоолно.

3.16. Захиалагч болон тендерт оролцогч ажлын цаг дууссаны дараа эсхүл амралтын өдөр цахим системд оруулсан баримт бичгийг холбогдох этгээд дараагийн ажлын өдөр хүлээн авсанд тооцно."

2.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 2.4 дэх хэсгийн "сонирхогч" гэсний дараа "иргэн, хуулийн" гэж, 2.5 дахь хэсгийн "албан бичгээр" гэсний дараа "эсхүл цахим системээр" гэж, Дөрөвдүгээр зүйлийн гарчгийн "Тендерийн" гэсний дараа "болон гүйцэтгэлийн" гэж, 3.2.7 дахь заалтын "нийтэлж" гэсний дараа "захиалагчийн шийдвэрийн хуулбар," гэж, 4.1 дэх хэсгийн "өмнө" гэсний дараа "тендерийн баталгааг, гэрээ байгуулах эрх авсан оролцогч гүйцэтгэлийн баталгааг" гэж, 4.3 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр болгож "Гадаадын банкны гүйцэтгэлийн баталгааг тендерийн баримт бичигт нийцүүлэн захиалагчид хүргүүлнэ." гэж, 5.2 дахь хэсгийн "/тавин мянга/" гэсний дараа "хүртэл" гэж, Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын 2.5 дахь хэсгийн "эрх олгосон" гэсний дараа "мэдэгдлийг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж, оролцогчдод мэдэгдсэн" гэж тус тус нэмсүгэй.

3.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 2.2 дахь хэсгийн "хариуцсан ажилтанд нэвтрэх эрхийг цахим шуудангаар олгоно." гэснийг "хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ." гэж, 2.8 дахь хэсгийн "цахим худалдан авах ажиллагаанд оролцохоос" гэснийг "цахим системд бүртгүүлэхээс" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын зарим хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 2 дугаар зүйлийн 2.4.1-2.4.3 дахь заалт:

"2.4.1. цахим системд бүртгүүлэх хүсэлтийг бөглөж, үндэсний тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ. Хүсэлт гаргагчийн болон түүнийг төлөөлөх ажилтны мэдээлэл, албан ёсны цахим шуудан, утасны дугаарыг үнэн зөвөөр бөглөсөн байна;

2.4.2. мэргэжлийн байгууллага хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ;

2.4.3. цахим системд бүртгэгдсэн этгээд цахим системийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулна."

2/ 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг:

"3.7. Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно:

3.7.1. санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах;

3.7.2. Шүүхийн тусгай архивын тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулах боломжгүй мэдээллийг тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим системээр дамжуулан авч тендерт ирүүлсэн байх."

3/ 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:

"4.4. Цахим системээр баталгаа гаргагч нь тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны маягтад заасан мэдээллийг цахим системд илгээнэ."

5.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 2.4 дэх хэсгийн "(цаашид "тендерт оролцогч" гэх)" гэснийг хассугай.

6.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 2.10, 3.10, 9.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН