- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам" (цаашид "Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам" гэх)-ын 2.2 дахь хэсгийн "эзэмшигч нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасны дагуу захиалагч байгууллагын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороонд ажиллах эрхтэй." гэснийг "эзэмшигчийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ." гэж, 5.2 дахь хэсгийн "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "ТӨБЗГ" гэх/ нь" гэснийг "Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "ТХААГ"/" гэж, 5.6, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн гарчиг, 8.1-8.3, 8.5, 8.6, 8.8 дахь хэсгүүдийн "ТӨБЗГ" гэснийг тус тус "ТХААГ" гэж, 7.2 дахь хэсгийн "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/цаашид "ТӨБЗГ" гэх/" гэснийг "ТХААГ" гэж, 7.4, 7.5 дахь хэсгийн "ТӨБЗГ-аас" гэснийг "ТХААГ-аас" гэж, 8.3 дахь хэсгийн "болон" гэснийг "эсхүл" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журмын зарим хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
"5.1. Сонсогч энэ журмын 2.1.3-т заасан сургалтад хамрагдсанаар худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны шалгалт өгч болно."
2/ 9 дүгээр зүйлийн 9.6, 9.7 дахь хэсэг:
"9.6. ТХААГ худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хугацаагүйгээр, Сангийн яам худалдан авах ажиллагааны сургагч багшийн гэрчилгээг гурван жилийн хугацаагаар тус тус олгоно.
9.7. Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 6.2-т зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлд зөрчлийн талаар тэмдэглэл хөтлүүлсэн мэргэшсэн ажилтан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа зөвхөн энэ журмын 2.1.1-д заасан сургалтад хамрагдаж болно."
3.Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журмын 5.3-5.5, 9.8, 9.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газрын дарга /З.Энхболд/-д тус тус даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
