- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын "улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг" гэснийг "хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг" гэж, 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь заалтын, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт" гэснийг "хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын ", улсын хөрөнгө оруулалтынхөтөлбөр" гэснийг, 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалтын "улсын хөрөнгө оруулалтынхөтөлбөрт тусгаж," гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1.19 дэх заалтын "дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах" гэснийг, мөн зүйлийн 9.3 дахь хэсгийн ", улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган" гэснийг, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын, 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх заалтын, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн "улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар" гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "улсын хөрөнгө оруулалтынхөтөлбөртэй уялдуулан" гэснийг, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн "энэ хуулийн 33.6-д заасны дагуу" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
