- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын "төрөөс баримтлах бодлого," гэснийг "холбогдох хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон" гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "хөтөлбөрийг" гэснийг "үйл ажиллагааны төлөвлөгөөг" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.10 дахь заалтын "бодлого," гэснийг, 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсгийн "баталж," гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
