A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Онцгой албан татварын тэмдэг захиалах, хэвлүүлэх, татварын албадад хүргүүлэх, хадгалах, бүртгэх, аж ахуйн нэгжид олгох, журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 216

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Онцгой албан татварын тэмдэг захиалах, хэвлүүлэх, татварын албадад хүргүүлэх, хадгалах, бүртгэх, аж ахуйн нэгжид олгох, журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 320 дугаар тушаалыг хүчингүй болгонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/12

Улаанбаатар хот

Загвар, журам батлах тухай

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Онцгой албан татварын тэмдгийн загвар"-ыг 1 дүгээр хавсралтаар "Онцгой албан татварын тэмдэг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан мэдээллийг агуулсан, олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой, нууцлалын шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/, Гаалийн ерөнхий газар /Р.Отгонжаргал/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 239 дүгээр тушаал, 2021 оны 216 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Б.ЖАВХЛАН