- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 106
Төрийн ордон, Улаанбаатар хот
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар, "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар, Монгол Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2."Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-д тус тус даалгасугай.
3."Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4."Шинэ сэргэлтийн бодлого"-ын зорилго, зорилтын хүрээнд төр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдаагүй бусад төслийг дэмжиж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)