A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 11

Тайгам

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Г.Баасанмаа)-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Хүрэлбаатар)-д даалгасугай

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.БАТБАЯР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 28

Тайгам

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн баталсугай.

2.Албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Чинзориг)-д үүрэг даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.БАТБАЯР