A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ШАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 11

Баянгол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Н.Нарантуяа)-д тус тус даалгасугай.

ДАРГА Х.ТӨРТУЛГА

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ШАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 31

Баянгол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Н.Нарантуяа)-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж, сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Х.ТӨРТУЛГА