- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТАЙШИР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 16
Цагаан-Олом
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Г.Болормаа)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Б.Мөнхсоёл)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Д.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
