- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУГАТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 21
Баянгол
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дараах байдлаар тогтоосугай.
1.1. Тэмээ 0 төгрөг
1.2. Адуу 800 төгрөг
1.3. Үхэр 800 төгрөг
1.4. Хонь 300 төгрөг
1.5. Ямаа 300 төгрөг
2. Албан татварын хэмжээ тогтоосон тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, бүртгүүлэх, батлагдсан хувь хэмжээний дагуу татварын орлогыг хуульд заасан хугацаанд төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Дашням)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.ДАВААНЯМ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 75
Баянгол
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд тухайн татварын жилд ногдох албан татварын хэмжээг тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа төрөл тус бүр дээр 0 төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.
2.Албан татварын хэмжээ өөрчлөн тогтоосон тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Дашням/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбоотойгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ДАВААНЯМ
Текст томруулах
A
A
A
