A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 07

Туул

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф батлах тухай сумын Засаг дарга Д.Батсуурийн мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41,6 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 1-р хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01-р сарын 08 ны өдрийн 02 дугаар тогтоолын 4.1 дэх заалтыг хүчингүйд тооцсугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон үеэс иргэд, малчдад сурталчилж хэрэгжүүлж, хэрэгжилтийн явцыг жил бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батсуурь/-д даалгасугай.

ДАРГА З.БАТБОЛД