- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАНТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 10
Баянцагаан
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтанд зааснаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг Сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /П.Алтанхуяг/-д даалгасугай.
ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛГА
Текст томруулах
A
A
A
