- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЧИН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ МАЛЧИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 04
Цалгар
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1 , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож, хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Бумцэнд/, холбогдох албадууд, Багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
ДАРГА Ц.НЯМГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
