- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 11
Эрдэнэбулган сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Мөнхбат/-д даалгасугай.
3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Т.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
