A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар V/08

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТАРИФЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн V хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамж, тарифын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу айл өрх, иргэн, аж ахуйн нэгж этгээдээс хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж, ажиллахыг сумын Засаг дарга /Д.Луттөмөр/-д үүрэг болгосугай.

3.Үйлчилгээний хураамжийн хэмжээг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод, Ажлын албаны дарга /Д.Цээсүрэн/-д чиглэл болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Цээсүрэн/-д даалгасугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ