- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАШИНЧИЛЭН СУМЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /бэлчээр ашиглалт/

БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар V/07
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3, 64.4, 64.5, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 18.1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Бэлчээрийн менежмент хөтөлбөр" батлах тухай IV/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн V хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын бэлчээр ашиглалтын талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Луттөмөр/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод, Ажлын албаны дарга /Д.Цээсүрэн/-д тус тус даалгасугай.
4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхэн дагаж мөрдүүлсүгэй.
ДАРГА Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
