- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 07
Таванбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж байгаа малын тоо толгой тус бүрт ногдох татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойд албан татварын хэмжээг ногдуулах ажлын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга / Б.Бямбаа/-д даалгасугай.
ДАРГА Б.АЛГИРМАА
Текст томруулах
A
A
A
