A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ИМПОРТЛОХ МАЛ, ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Малын генетик нөөцийн тухай хуулийн 13.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2022 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Мал, үржүүлгийн бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН