A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бээжин-2022" өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10,000,000.0 (арван сая) төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосугай.

2. Энэ тогтоолын 1-д заасны дагуу олгох мөнгөн урамшууллыг 2022 оны батлагдсан төсвөөсөө шийдвэрлэхийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ