A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан "Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР