A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 04

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Цэнддаваагийн Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР