- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 06
Төрийн ордон, Улаанбаатар хот
Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.9, 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 57.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингийн 40 хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг "Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-д заасан хувиар, докторын зэргийн нэмэгдлийн хэмжээг мөн тогтоолын 2-т заасан хувиар тус тус тогтоосугай.
3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүнийг томилсон өдрөөс нь эхлэн цалин, нэмэгдлийн хэмжээг тооцон олгосугай.
4.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
