A

A

A

  • Нүүр
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам/
Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/301,186

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР