- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Засгийн газрын 2022 оны 2 дугаар
тогтоолын хавсралт
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД
ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.1-д заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг (цаашид "төлбөрийн орлогын хэсэг" гэх) байгалийн ургамал, ан амьтан, газар, ус, рашаан, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлэх, төсвийн суурь зарлагад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг тусгах, зарцуулах, тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Төлбөрийн орлогын хэсгийг төлөвлөх, тайлагнахад энэ журмын хавсралт маягтуудыг (цаашид "БНАТ маягт" гэх) ашиглах бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35.1.17-д заасан Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардлын мэдээллийн санд цахимаар байршуулна.
Хоёр.Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх
2.1.Төсвийн жилийн төлбөрийн орлогын хэсгийг энэ журмын 1.2-т заасан орлогоос Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан хувь, хэмжээ болон түүнээс дээш хэмжээгээр бүрдүүлнэ.
2.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэртээ холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах байгалийн нөөцийн төрөл, дээд хэмжээний талаарх саналаа жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасан саналыг хянан, ашиглах байгалийн нөөцийн төрөл, дээд хэмжээг тогтоож, жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
2.4.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 2.3-т заасныг үндэслэн ашиглах байгалийн нөөцийн төрөл, дээд хэмжээг жил бүрийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор сум, дүүрэг тус бүрээр тогтооно.
2.5.Сум, дүүргийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 23.8.4, 23.8.6, 23.8.7, 23.8.9, 23.8.14-т заасан орлогын төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-1 маягтын дагуу жил бүрийн 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
2.6.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага Төсвийн тухай хуулийн 23.6.5-д заасан орлогын төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-3 маягтын дагуу жил бүрийн 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор боловсруулна.
2.7.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага энэ журмын 2.5, 2.6-д заасан нийт орлогын төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-5 маягтын дагуу нэгтгэж, аймаг, нийслэлийн төсвийн саналд тусгуулахаар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ.
Гурав.Төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалт
3.1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан хувь, хэмжээний доод хязгаартай тэнцэх төлбөрийн орлогын хэсгийг тухайн ашигласан нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээнд зарцуулна.
3.2.Энэ журмын 3.1-д зааснаас бусад төлбөрийн орлогын хэсгийг тухайн ашигласан нөөцийг харгалзахгүйгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээнд зарцуулна.
3.3.Энэ журмын 3.1-д заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй тохиолдолд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоор орон нутгийн төсвийн суурь зарлагыг санхүүжүүлэхгүй.
3.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 1.2-т заасан орлогын хэмжээнд үндэслэн төсвийн жилийн суурь зарлагын төлөвлөгөөнд дараахь арга хэмжээг тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна:
3.4.1.байгалийн ургамлыг хамгаалах, доройтсон бэлчээрийн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ;
3.4.2.аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагын саналыг үндэслэн аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ;
3.4.3.аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага болон ойн ангийн саналыг үндэслэн аймаг, сум, нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ;
3.4.4.аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага болон усны сав газрын захиргааны саналыг үндэслэн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ;
3.4.5.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон менежмент хариуцагч хуулийн этгээдийн саналыг үндэслэн улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан газрын нөхөн сэргээлт.
3.5.Энэ журмын 3.4-т заасныг үндэслэн төлбөрийн орлогын хэсгээр тухайн аймаг, нийслэлийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих дараахь арга хэмжээний зардлыг санхүүжүүлнэ:
3.5.1.хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын судалгаа хийх;
3.5.2.хөрсний доройтол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, сааруулах, хамгаалах, тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
3.5.3.хүчтэй, нэн хүчтэй доройтсон хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр чадавхыг бэхжүүлэх;
3.5.4.ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа хийх;
3.5.5.аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөө болон нэн ховор, ховор амьтныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх;
3.5.6.ой зохион байгуулалтын ажил, ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
3.5.7.ой, хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
3.5.8.ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавих;
3.5.9.иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр бойжуулсан чанартай тарьц, суулгац, тарьсан мод, бут, сөөг, таримал ойг зохих журмын дагуу худалдан авах, нөхөн сэргээсэн ойг бусад хэлбэрээр урамшуулах;
3.5.10.усны тоо бүртгэл явуулж, усны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах;
3.5.11.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, усан орчинг нөхөн сэргээх, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлэх, бүсийн дэглэмийг мөрдүүлэх, уcны бохирдлыг арилгах, нөхөн сэргээх;
3.5.12.байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
3.5.13.энэ журмын 3.5.1-3.5.12-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих томилолтын зардлыг санхүүжүүлэх.
3.6.Энэ журмын 3.4-т заасныг үндэслэн төлбөрийн орлогын хэсгээр, энэ журмын 3.5.6, 3.5.7, 3.5.8-д зааснаас гадна тухайн сум, дүүргийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих дараахь арга хэмжээний зардлыг санхүүжүүлнэ:
3.6.1.энэ журмын 3.5.1, 3.5.2-т заасан судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн хөрсний доройтол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, сааруулах, хамгаалах, тэмцэх ажлыг хэрэгжүүлэх;
3.6.2.хүчтэй, нэн хүчтэй доройтсон бэлчээрийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх;
3.6.3.байгалийн ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, нөхөн сэргээх;
3.6.4.амьтны амьдрах орчныг сайжруулах, өсгөн үржүүлэх, нэн ховор, ховор амьтанд зориулж худаг гаргах, биотехникийн арга хэмжээ авах;
3.6.5.ахуйн болон тусгай зориулалтын агнуурын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль бус агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх;
3.6.6.хуурайшилтын улирал эхлэхээс өмнө ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулах;
3.6.7.ойн хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх, сайн туршлагыг нэвтрүүлэх;
3.6.8.цөлжилтийг сааруулах зорилгоор ойн зурвас байгуулах;
3.6.9.ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.6.10.гол, горхи, уст цэгийн тооллого явуулах, усны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ;
3.6.11.усны хамгаалалтын бүс тогтоох, тэмдэгжүүлэлт хийх;
3.6.12.булаг, шанд, усны эхийг хамгаалах, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх;
3.6.13.ус, рашаан хамгаалах, усны чанарын төлөв байдалд шинжилгээ хийх;
3.6.14.орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
3.6.15.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөнд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;
3.6.16.нутаг дэвсгэртээ идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах талаарх нутгийн иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
3.6.17.байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлтэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэх;
3.6.18.энэ журмын 3.6.1-3.6.17-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх хяналт тавих томилолтын зардлыг санхүүжүүлэх.
3.7.Төлбөрийн орлогын хэсгийг энэ журмын 3.5, 3.6-д зааснаас бусад арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.
3.8.Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 3.6-д заасан арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-2-А маягтын дагуу боловсруулж, жил бүрийн 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
3.9.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага энэ журмын 3.5-д заасан арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-4-А маягтын дагуу жил бүрийн 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор боловсруулна.
3.10.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага энэ журмын 3.8, 3.9-д заасан нийт арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-6-А маягтын дагуу нэгтгэж аймаг, нийслэлийн төсвийн саналд тусгуулахаар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
3.11.Сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогын хэсгээр санхүүжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-2-Б маягтын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
3.12.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогын хэсгээр санхүүжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-4-Б маягтын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулна.
3.13.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариццсан байгууллага энэ журмын 3.11, 3.12-т заасан нийт арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-6-Б маягтын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэгтгэнэ.
3.14.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага энэ журмын 3.9, 3.12-т заасан арга хэмжээний нэгтгэл төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-4 маягтын дагуу, энэ журмын 3.10, 3.13-т заасан арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-6 маягтын дагуу тус тус нэгтгэж, төсвийн төсөлд тусгуулахаар жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ.
3.15.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.14-т заасан арга хэмжээний нэгтгэл төлөвлөгөөг төсвийн төсөлд тусган жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.
3.16.Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 3.8, 3.11-т заасан арга хэмжээний төлөвлөгөөг энэ журмын хавсралт БНАТ-2 маягтын дагуу нэгтгэж, төсвийн төсөлд тусган жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.
3.17.Байгалийн ургамал, амьтны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, байгаль орчны мэргэжлийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
3.18.Ус, рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээг усны сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлнэ.
3.19.Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээг сум дундын ойн анги, ойн нөхөрлөл, байгаль орчны мэргэжлийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
3.20.Газрын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг, малчид, ойн нөхөрлөл, орчны бүсийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлнэ.
Дөрөв.Төлбөрийн орлогын хэсгийг тайлагнах,
хяналт тавих
4.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны төсөвт төвлөрүүлсэн төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалтын тайланг энэ журмын хавсралт БНАТ-7, БНАТ-8 маягтын дагуу боловсруулж жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад тус тус хүргүүлнэ.
4.2.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага тухайн шатны төсөвт төвлөрүүлсэн төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалтын тайланг энэ журмын хавсралт БНАТ-9, БНАТ-10 маягтын дагуу боловсруулж жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэгтгэнэ.
4.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 4.1, 4.2-т заасан тайланг энэ журмын хавсралт БНАТ-11, БНАТ-12 маягтын дагуу нэгтгэж жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
4.4.Энэ журмын 4.3-т заасан тайланг Байгаль хамгаалах арга хэмжээний төсөв, зардлын мэдээллийн санд бүрэн оруулсан эсэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
4.5.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.3-т заасан тайланд үндэслэн энэ журмын 2.3-т заасан ашиглах байгалийн нөөцийн төрөл, дээд хэмжээнд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
4.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл, сум, дүүргийн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад жил бүр санхүүгийн дотоод аудит, хяналт-шинжилгээ хийнэ.
4.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ.
4.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээ, зарцуулах төсвийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хийх гэрээнд шалгуур үзүүлэлт бүрээр тусгана.
4.9.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд түгээнэ.
4.10.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн жилийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээний төсвийн орлогын хэсгийг бүрдүүлэх, төлөвлөх, зарцуулах, хянах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангана.
4.11.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээний төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих, мэдээлэл авах боломжийг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрдүүлнэ.
---о0о---
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 1 дүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 2 дугаар хавсралт.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 3 дугаар хавсралт.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 4 дүгээр хавсралт.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд.
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 5 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 6 дугаар хавсралт.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 7 дугаар хавсралт.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд.
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 8 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 9 дүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 10 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 11 дүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 12 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 13 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 14 дүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 15 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 16 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 17 дугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах журмын 18 дугаар хавсралт
Текст томруулах
A
A
A