A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 265 дугаар тогтоолд)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 11 дэх заалт, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолын 2.2, 2.3, 2.4 дэх дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ "2.2.Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар"

2/ "2.3.Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй)"

3/ "2.4.Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэстэй)".

2. Мөн тогтоолын 3 дахь заалтын "88" гэснийг "95" гэж өөрчилсүгэй.

3. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

4. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 165

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Боловсрол, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (Боловсролын чанарын үнэлгээний хэлтэстэй);

2.2.Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар;

2.3.Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Тэгш хамран сургах боловсролын хэлтэстэй);

2.4.Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар;

2.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын газар;

2.6.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй);

2.7.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.8.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар;

2.9.Цахим бодлого, статистик мэдээллийн газар;

2.10.Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Дотоод аудитын хэлтэстэй);

2.11.Салбарын хяналтын газар;

2.12.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар.

3.Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 116 байхаар тогтоосугай.

4.Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоо батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН