A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.13, 16.2 дахь хэсэг, "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН