A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 65.10 дахь хэсэг нэмсүгэй.

Хэвлэх

"65.10.Зөвлөл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. "

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийн "Улсын Их Хурал" гэсний дараа "нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР