- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй.
"5.Монголбанк өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. "
2 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурал" гэсний дараа "нэр дэвшигчийн сонсгол хийж" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурал" гэсний дараа "нэр дэвшигчийн сонсгол хийж" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "улирал тутам" гэснийг "шаардлагатай тохиолдолд" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
