A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаар тушаалын хавсралтаар баталсан ""Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх" /БНбД 22-01-21/ барилгын норм, дүрэм"-ийн нэгдүгээр хавсралт болох "Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлал (500 болон 2500 жил), хоёрдугаар хавсралт болох "Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг (500 жилийн давтагдах хугацаа)"-ийг доор дурдсан нэршилтэйгээр өөрчилж, энэ тушаалын нэг, хоёрдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай:

1.1."Монгол орны хот, суурингуудын хувьд тооцоолсон 500 жил, 2500 жилийн давтагдах хугацааны хөрсний оргил хурдатгал болон MSK64 шаталбарын баллын утгууд" дүрмийн нэгдүгээр хавсралт;

1.2.Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг (500 жилийн давтагдах хугацаа)-ийг дүрмийн хоёрдугаар хавсралт.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаар тушаалын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР