A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн сонсголын тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9 дэх заалт:

"6.2.8.зөвшилцөх сонсгол;

6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол."

2/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:

"12.4.Нэр дэвшигчийн сонсголд оролцогч гэж энэ хуулийн 10.2-т заасан оролцогчдыг ойлгоно."

3/231 дүгээр зүйл.Сонсголын зардал

Хэвлэх

"231 дүгээр зүйл.Сонсголын зардал

Хэвлэх

231.1.Сонсгол зохион байгуулахтай холбогдон гарах аливаа зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ."

2 дугаар зүйл.Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтын "олонх" гэсний дараа ", эсхүл цөөнхийн бүлэг" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын "Төсвийн зарлагын хяналтын дэд хороо" гэсний дараа ", цөөнхийн бүлэг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Нийтийн сонсголын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйл.Үндсэн болон тусгай зарчим:

Хэвлэх

"3 дугаар зүйл.Үндсэн болон тусгай зарчим

Хэвлэх

3.1.Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, баримт, мэдээлэлд үндэслэсэн байх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх үндсэн зарчмыг удирдлага болгоно.

3.2.Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахад дараах тусгай зарчмыг баримтална:

3.2.1.нэр дэвшигчдэд тэнцвэртэй хандах;

3.2.2.нэр дэвшигч, оролцогчдод хүндэтгэлтэй хандах;

3.2.3.ил тод, нээлттэй байх.

3.3.Энэ хуулийн 3.2-т заасан тусгай зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:

3.3.1."нэр дэвшигчдэд тэнцвэртэй хандах" гэж нэр дэвшигчийн албан тушаалын болон бусад байдлаас үл хамааран асуултад хариулах, санал хэлэх боломжийг бүх нэр дэвшигчид тэгш олгох бөгөөд аль нэг нэр дэвшигчид давуу байдал олгохгүй байхыг;

3.3.2."нэр дэвшигч, оролцогчдод хүндэтгэлтэй хандах" гэж албан тушаалын болон бусад байдлаас үл хамааран нэр дэвшигч, оролцогчоос асуулт асуух, үг хэлэхдээ хүндэтгэлтэй хандахыг;

3.3.3."ил тод, нээлттэй байх" гэж нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлт гаргасан бол хуулийн үндэслэлгүйгээр татгалзахгүй байх, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд, бүрэн дамжуулах, сонсголын тэмдэглэл ил тод байх, оролцогчид тэмдэглэлтэй танилцаж өөрийн саналыг хянах боломжтой байхыг."

2/10 дугаар зүйл.Нэр дэвшигчийн сонсгол:

Хэвлэх

"10 дугаар зүйл.Нэр дэвшигчийн сонсгол

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 6.2.4, 6.2.7, 6.2.8-д заасан сонсголыг нэр дэвшигчийн сонсгол гэх бөгөөд тэдгээрийг зохион байгуулж, явуулахдаа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон холбогдох бусад хуулийг баримтална.

10.2.Нэр дэвшигчийн сонсголд нэр дэвшигч, түүнийг Улсын Их Хуралд танилцуулах эрх бүхий этгээд, эсхүл түүний төлөөлөгч, нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хэлэх, мэдээлэл өгөхөөр хүсэлт гаргасан болон хуульд заасны дагуу мэдээлэл өгөх иргэн, хуулийн этгээд, ажиглагч оролцоно.

10.3.Нэр дэвшигчийн сонсголын асуулт, санал болон холбогдох мэдээлэл нь нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлага, мэргэшил, ёс зүй, хараат бус, бие даан ажиллах чадвар, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлийн талаар байна.

10.4.Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, иргэн, хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох хүсэлт гаргасан бол тэдгээрийг сонсголд заавал оролцуулна."

3/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:

"12.3.Сонсголыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих талаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг ажиглагч гэнэ. Ажиглагч нь сонсголын үед нэр дэвшигчээс болон бусад оролцогчдоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй."

4/15 дугаар зүйл.Сонсголд оролцогчийн эрх, үүрэг:

Хэвлэх

"15 дугаар зүйл.Сонсголд оролцогчийн эрх, үүрэг

Хэвлэх

15.1.Сонсголд оролцогч дараах эрх эдэлнэ:

15.1.1.энэ хууль болон холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх;

15.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах;

15.1.3.сонсгол зохион байгуулагч болон даргалагчаас тэнцвэртэй, хүндэтгэлтэй хандахыг шаардах;

15.1.4.холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх эдлэх.

15.2.Сонсголд оролцогч дараах үүрэг хүлээнэ:

15.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх;

15.2.2.сонсголын дэг сахих;

15.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

15.2.4.сонсголд үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх;

15.2.5.холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүрэг хүлээх.

15.3.Сонсголд оролцогч нь сонсголын явцад бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

15.4.Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна.

15.5.Сонсгол зохион байгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонсголд оролцох, ажиглах боломжийг хангана."

5/17 дугаар зүйл.Сонсгол даргалагч, түүний эрх, үүрэг:

Хэвлэх

"17 дугаар зүйл.Сонсгол даргалагч, түүний эрх, үүрэг

Хэвлэх

17.1.Сонсгол даргалагч сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын дэг сахиулах үүрэгтэй.

17.2.Сонсгол даргалагчийг сонгох, томилох асуудлыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

17.3.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголын даргалагчийг Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Сонсгол даргалагчийн эзгүйд түүний томилсон гишүүн сонсгол даргална.

17.4.Сонсгол даргалагч дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

17.4.1.сонсголын бэлтгэлийг хангах;

17.4.2.сонсголыг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу явуулах;

17.4.3.сонсголд оролцож байгаа этгээдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

17.4.4.сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулах;

17.4.5.хүндэтгэн үзэх шалтгаантай оролцогчид чөлөө өгөх;

17.4.6.сонсголын дэг сахиулах, оролцогчдоос дэг сахихыг шаардах;

17.4.7.сонсголын дэг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах;

17.4.8.сонсголын асуулт, хариулт, тайлбар, санал, мэдээлэл нь сонсголын сэдэвт хамааралгүй, ялгаварлан гадуурхсан, доромжилсон үг хэллэг хэрэглэсэн бол таслан зогсоох;

17.4.9.сонсголын дэг зөрчсөн, эсхүл энэ хуулийн 15.3-т заасан үйлдэл гаргасан оролцогчид сануулах, зайлшгүй шаардлагатай бол үг хэлэх эрхийг нь хасах;

17.4.10.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх;

17.4.11.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах."

6/18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэг:

"18.8.Сонсгол явуулах талаарх хүсэлт гаргах, тус хүсэлтийг шийдвэрлэх, сонсголын товыг зарлан мэдээлэх, сонсгол зохион байгуулах үйл явц, бүртгэл, сонсголын ирц, үе шат, сонсгол даргалагчийг сонгох, түүний эрх, үүрэг, сонсголын дэг болон сонсголын тэмдэглэл, тайлан гаргахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон энэ хуулийн 18.7-д заасан журмаар нарийвчлан зохицуулна."

4 дүгээр зүйл.Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулахаар бол тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ" гэснийг "Байнгын хорооны гишүүдийн есөөс доошгүй нь хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах санал тавибал уг сонсголыг заавал явуулна" гэж, 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтын, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "нийт гишүүний дөрөвний нэгээс" гэснийг "есөөс" гэж, 18 дугаар зүйлийн 18.5, 18.7 дахь хэсгийн "томилгооны" гэснийг "нэр дэвшигчийн, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой" гэж, мөн зүйлийн 18.5 дахь хэсгийн "олонх" гэснийг "гуравны нэгээс доошгүй" гэж, мөн зүйлийн 18.7 дахь хэсгийн "батална." гэснийг "баталж болно." гэж, 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтын "томилгооны" гэснийг "нэр дэвшигчийн, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Нийтийн сонсголын тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР