- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "15.12" гэсний дараа ", 15.33" гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг," гэсний дараа "15.33 дугаар зүйл," гэж, мөн зүйлийн 14 дэх хэсгийн "Зөрчлийн тухай хуулийн" гэсний дараа "15.33 дугаар зүйл," гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан эрх бүхий байгууллага тус тус хариуцна."
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
