- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "шүүхэд" гэсний дараа ", эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
