- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 43.1.14 дэх заалт нэмсүгэй.
"43.1.14.тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хянан шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "энэ хууль" гэсний дараа ", Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль" гэж, 44 дүгээр зүйлийн 44.4.2 дахь заалтын "шийдвэрийн төсөл" гэсний дараа "энэ хуулийн 38 дугаар зүйл," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/39 дүгээр зүйл.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх
"39.1.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ энэ хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ."
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11, 23.2.12 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 30.4, 30.5, 30.6, 30.7, 30.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
