A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАН БУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 05/01

Архаяа

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалтын "Д" , 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалт, Монгол Улсын засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэл дэх зөвлөмжийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор тус сумын ИТХ-ын хуралдааны 2021 оны 2-р сарын 25-ны өдрийн 021 тоот "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолын 1-р заалтаар тогтоосон нэг тоо толгойд оногдох албан татварын хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл "0" төгрөг байна гэж өөрчилсүгэй.

2.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ц.Бат-Өлзий/-д даалгасугай.

ДАРГА А.ЭРДЭНЭБУЛГАН